Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

22 жилийн хугацаанд хийгээгүй ажил хоёрхон жилийн дотор хийгдсэн юм шүү

Ардчилсан намаас сум, дүүргийн сонгуульд нэр дэвшиж байгаа намын нийт нэр дэвшигчддээ зориулан 21 аймаг, 9 дүүрэгт сургалт зохион байгуулж эхлээд байгаа билээ.

Энэ сарын 26-ны өдөр 14:00 цагт Архангай аймгийн Багшийн их сургуульд эхэлсэн сургалтад тус аймгийн намын дарга Д.Бат-Эрдэнэ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа 41 төлөөлөгч хүрэлцэн ирсэн байлаа.

Нийслэл хотоос Ардчилсан намын ҮЗХ-ныгишүүн Л.Энхтуяа, МоАН Санаачилгын гүйцэтгэх захирал А.Батпүрэв, хуульч Б.Болдбаатар нар сургалтыг зохион байгуулахаар явсан юм.

Сургалтын эхэнд Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдэд зориулсан хуулийн зөвлөмжийг хуульч Б.Болдбаатар хүргэсэн бол сонгуулийн сурталчилгаа ба PRзөвлөмжийг МоАН Санаачилгын Гүйцэтгэх захирал А.Батпүрэв өглөө.

Сонгуулийн сурталчилгаагаа хуулийн хүрээнд оновчтой, зөв явуулахад юун дээр анхаарах ёстойд чиглэсэн сургалтын үеэр Архангай аймгийн Ардчилсан намын нэр дэвшигчид сонгуультай холбогдуулан өөр өөрсдийнхөө үзэл бодлоо нээлттэй илэрхийлж байсан юм.

Тухайлбал: Өлзийт сумийн 21 нэр дэвшигчийг тэр чигээр нь нэр дэвшигчийн жагсаалтаас хассан явдал Архангай аймагт гарсан. Сонгуульд шударга бус өрсөлдөх энэ мэт үйлдлийг таслан зогсоохгүй бол аймаг, сумандаа хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй сонгогдох магадлал өндөр хүмүүс намын харъяалалаар хасагдаж, хавчигдах явдлууд шил шилээ даран гарч байгааг нэр дэвшигчид онцолж байлаа.

Архангай аймгийн хэмжээнд ердөө 30 хүрэхгүй айлын орон сууцтай байсан. 22 жилийн хугацаанд хийгдэж баригдаагүй 1000 айлын орон сууц Ардчилсан намын засаглалын үед хоёрхон жилийн дотор ашиглалтад орсон бодит жишээ Архангайд бий. Ардчилсан намын гишүүд бид аймаг, сумынхаа иргэдийнхээ өмнө хийсэн хөрөнгө оруулалтын ажлуудаараа бахархдаг. Ажил, амжилтаа ахиулах боломжийг боомилон сонгуульд оролцуулахгүй байгаа явдлыг төв орон нутгийнханд дамжуулж өгөөрэй гэдгийг Архангай аймгийн нэр дэвшигчид хэлж байлаа.

Цаг үеэ олсон хэрэгтэй сургалтыг холын аймагт ч хүргэж хүртээж чадаж байгаад нийт нэр дэвшигчид талархалтай хандаж байгаагаа энэ үеэр илэрхийлж байсан. Нэр дэвшигчдэд гарын авлага, сертификатыг гардуулан өгснөөр сургалт, уулзалт өндөрлөсөн юм. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [103.229.121.13] 2016/10/01
Irgediin sanaliig erdemted shuuj zasgiin gazart zovlodog bolvol