Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Ерөнхий сайд ОУВС-тай хэлцэл хийж эхлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 26-ны өдөр ОУВС-гийн Суурин төлөөлөгч Нейл Сакерийг хүлээн авч уулзсан билээ.

Уулзалтын үеэр Нейл Сакер, ОУВС-гаас улс орнуудад орнуудад хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийн уян хатан нөхцөлийн талаар Ерөнхий сайдад дэлгэрэнгүй танилцуулж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг давах, эдийн засгийг тогтворжуулах чиглэлд онцгой анхаарч, энэ талаар “Тусгай хөтөлбөр” хэрэгжүүлэх гэж буйгаа илэрхийлжээ.

Түүнчлэн Монгол Улс эдийн засгийн хүндрэлээ даван туулахын тулд ОУВС-тай хамтран ажиллах, энэ чиглэлээр удахгүй Улаанбаатарт ирэх тус сангийн ажлын хэсгийнхэнтэй хэлцэл хийж эхлэхэд бэлэн буйгаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)