Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Элэгний С вирусыг эмчлэх хямд үнэтэй эм

АНУ-ын Гилеад Сайнс компанийн өвчлөл өндөр, бага орлоготой улсад нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлдэг “Хүртээмж” хөтөлбөр Монгол Улсад хэрэгжиж байгаа бөгөөд тухайн компанийн бүтээгдэхүүн болох элэгний С вирусыг устгах ХАРВОНИ эм, М вирүсийг устгах ВИРЕАД эмүүдийг “Омбол” ХХК албан ёсоор нийлүүлж байгаа. Мөн энэ сарын 23-ны өдрөөс 400 ам.долларын үнэтэй байсан ХАРВОНИ эмийг 300 ам.доллар болгосон.

Тэгвэл тус компанийн зүгээс элэгний С вирүсгүй улс орон болох үйл ажиллагааг дэмжиж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Энэтхэг улсын Натко компанийн Хепсинат-ЛП буюу ледипасвир софосбувирын нийлмэл найрлагатай эмийг оруулж ирсэн гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.

Энэхүү эмийн өвчтөнд хүрэх үнэ 150 ам.доллар аж. Хэрэглэх заалт, эмчилгээний хугацаа ХАРВОНИ эмтэй ижил, 3 эсвэл 6 сарын хугацаанд хэрэглэх гэнэ.

Тус компанийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар 6 сар эм хэрэглэсэн хүмүүс 6 сарын эмийн үнэ, эмчилгээний хугацаан дахь вирүс тоолох зэрэг шинжилгээ олон удаа өгдөг учир санхүүгийн хувьд хүндрэлтэй байдаг аж. Тиймээс Хепсинат-ЛП эмийг 6 сар уух хүмүүсийн хувьд 5 сарын эмээ авч уусны дараа 6 дахь сарын эмийг үнэгүй олгохоор болсноо мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)