Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

А.Сүхбат Г.Өсөхбаяр нарын хэрүүлийг МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүх хагална

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж байна. Тэд нийгэмд талцал үүсгээд байгаа хүчит бөхийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүн жигүүрийг магнайлах вэ гэсэн асуудлыг авч хэлэлцэж байгаа аж. Тодруулбал, Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүн жигүүрийг магнайлах вэ гэсэн хэрүүл нийгмийг хоёр хуваагаад байгаа юм. Бөхийн холбоо энэ асуудлыг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Харин Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос “Энэ асуудлыг Монгол бөхийн холбоо шийднэ” гэсэн бичиг ирүүлсэн. Үүнээс болж монголчууд баяр наадам бөөн хэрүүл болж хувирах вий гэсэн болгоомжлол байна. Наадам болоход 10 хоног дутуу байгаа. Тиймээс Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдааны үеэр энэ асуудлыг хэлэлцэж нэг тийш нь шийдэх ёстой гэж үзсэн байна. Тус хурлаар хоёр аваргын хэн нь зүүний магнайг тэргүүлэхийг шийдэх бололтой. Өөрөөр хэлбэл баяр наадмын комиссын дарга МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүх голлож шийдвэрлэх бололтой.
 
О.САР
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (3)
Зочин [122.254.127.34] 2015/07/01
Бүх асуудалд улс төржөөд бх шаардлага бхгүй
Зочин [122.254.127.34] 2015/07/01
энэ бөхийн хэрэг улс төрд ямар хамаа байна?
Зочин [202.55.183.178] 2015/07/01
Өө шаалдаа Хүрэлсүх хэн юм бөх мэдэхгүй залуу