Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

"Эрчим" түрүүлэх болзлоо хангав

Монголын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн нэр хүндтэй төдийгүй хамгийн өндөр шагналын сантай тэмцээн болох “Хүрхрээ” үндэсний дээд лигийн нөхөн тоглолтууд явагдаж өндөрлөлөө.

Хүснэгтийг тэргүүлэгч “Эрчим” МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд “Улаанбаатар сити”-ээс 10 дахь түрүүнийхээ гурван оноог салгахаар тоглолоо. Үндсэн цаг эхэлээд ердөө гурван хором өнгөрсөний дараа “Эрчим”-ийн Япон легионер тооны харьцааг нээсэн нь түүний энэ улиралд оруулж буй 24 дэх гоол байсан. Тийнхүү лигийн мэргэн буучийн гоолоор цомыг хамгаалагчид эхний хагасыг тэргүүлж, өндөрлүүлэв.

Гарааны бүрэлдэхүүндээ маш том өөрчлөлт хийж, залуу тоглогчдоо тоглуулсан “Улаанбаатар сити” хоёрдугаар үед үр дүнг эргүүлэхийг зорьж байлаа. Тийнхүү багийн лидер Б.Төгсбилэг 68 дахь минутад хаалгачийг давуулан гоол оруулж тооны харьцааг тэнцүүлээд, өөрөө 75’ минутад сэлгээний сандалд суусан. Энэ улиралд ердөө ганцхан хожигдсон “Эрчим”-тэй тэнцэнэ гэдэг “Хотынхон”-д эерэг үр дүн байсан ч биелэх боломжгүй байлаа. Үндсэн цаг дуусахаас ердөө минутын өмнө “Эрчим” багийн 11 дугаартай Г.Батбилгүүн тоог 2:1 болгосоноор баг нь үндэсний дээд лигт 10 дахь удаагаа түрүүлэх болзолоо хангалаа.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)