Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

БНСУ визийн зөрчилтэй иргэдэд өршөөл үзүүлэх хуулийн хугацаагаа сунгалаа

БНСУ-д визийн хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг сайн дураараа нутаг буцахад өршөөх хууль хэрэгжиж байгаа. Энэ хуулийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ээс ирэх сарын 1-нийг хүртэл хэрэгжүүлэх байсан ч хугацааг он дуустал буюу арванхоёрдугаар сарын 31-ийг хүртэл сунгажээ.

Хэрэв энэ хугацаанд зөрчлөө үнэн зөвөөр мэдүүлэн нутаг буцсан тохиолдолд дахин хуулийн дагуу виз мэдүүлэн БНСУ-д зорчих боломж олгож байгаа аж.

Өөрийн хүсэлтээр нутаг буцаж байгаа иргэд хилээр гарахаасаа гурван хоногийн өмнө нисэх буудал болон цагаачлалын албанд мэдэгдсэн байх шаардлагатай юм байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)