Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Татвар төлөгчдөд дарамт үзүүлдэг байдлыг судалж, шийдвэрлэнэ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захирамжаар хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас дарамт шахалт үзүүлсэн, үндэслэлгүйгээр шалгасан асуудал байгаа эсэхийг судлах ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд С.Бямбацогт сайд Монголын бизнесийн зөвлөлийнхний саналыг сонссон юм.

Уулзалтад оролцсон “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтайгаа уулзаж, нөхцөл байдлыг бодитоор харж байгаад баяртай байгаагаа хэлсэн юм. Уулзалтад оролцогчид Монголын бизнесийн зөвлөлийн нэгдсэн санал дүгнэлтийг гаргаж, Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэгт албан бичгээр уламжлахаар боллоо.

Харин С.Бямбацогт сайд хэлэхдээ “Төрийн байгууллагаас татвар төлөгчдөд хууль бус, үндэслэлгүйгээр дарамт шахалт үзүүлдэг байдлыг судалж, шийдвэрлэнэ. Цаашдаа бизнесийн эрх зүйн орчныг сайжруулахад ямар ажил хийх вэ гэдэгт санал бодлоо солилцох зорилгоор тогтмол уялдаа холбоотой ажиллана” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)