Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Чингис хааны баримлыг "Өндөр дов"-д байрлуулах бололтой

Оросын уран барималч Даши Намдаковын урласан Чингис хааны баримлыг Англи улсаас Монгол руу авчирч байгаа билээ. Түүхийн үнэт бэлэг дурсгал, дэлхийд хосгүй тус баримлыг Гаалийн НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг өнгөрсөн баасан гаригт УИХ-аар хэлэлцэхийг гишүүдийн олонх нь дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн билээ. Мөн Чингис хааны баримлыг хаана байрлуулах гэж байгаа талаар гишүүд асуусан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хэлэхдээ, “гадаад, дотоод олон хүн үзэж сонирхох, хотын өнгө жавхааг тодотгоход ач холбогдолтой гэж үзэж Эзэн Чингис хааны талбайд байрлуулахаар төлөвлөж байгаа” гэв. Үүнээс үүдэж Сүхбаатарын хөшөөг буулгаж, Чингис хааны баримлыг байрлуулах тухай яриа ч гарсан. Гэхдээ Чингисийн талбайд Англиас ирж буй Чингис хааны баримлыг байрлуулах боломжгүй бололтой. Учир нь, Чингис хааны баримлыг дагалдаж олон баримлуудыг хосоор нь авчирч байгаа бөгөөд тэдгээрийг ч мөн хамтад нь Чингисийн талбай дээр байрлуулах шаардлагатай болох юм байна. Олон том овор хэмжээтэй баримлыг Чингисийн талбай дээр байрлуулах нь буруу гэж зарим хүн үзэж байгаа аж. Тиймээс Даши Намдаковын урласан Чингис хааны баримлыг Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт байрлах Өндөр дов хэмээх газар байрлуулах талаар ярьж байгааг эх сурвалж хэллээ.

Ганболд БАТЖАРГАЛ

Эх сурвалж: www.itoim.mn

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)