Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Налайхт барилга нурж долоон хүн дарагджээ

Энэ сарын 22-ны өдөр Налайх дүүргийн VI хороо нутаг дэвсгэрт “Бүргэд хилл” ХХК-ийн барьж байсан барилга нурж, долоон хүн нурангид дарагджээ.

Онцгой байдлын аврагчдыг очиход, барилгын ажил гүйцэтгэж байсан дөрвөн иргэн нуруу, цээжин тус газартаа гэмтсэн байсан ба Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт анхан шатны эмчилгээн улмаар ГССҮТ-д хүргэгджээ. Нурангид дарагдсан бусад хүн хөнгөн гэмтсэн байсан учир эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй гэж үзжээ.

Тус барилга нь амралтын байрны зориулалттай бөгөөд суурийн цутгалт дуусч карказ зангидаж байжээ. Нэгдүгээр давхрын цутгалтаа хийж байх явцад ийн нурсан байна. Ослын дүгнэлт гараагүй аж.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)