Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Японд 6.1 магнитутын газар хөдөлжээ

АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр өнөөдөр буюу /2016.09.21/ Японы Хоншу арлын зүүн өмнөд хэсэгт газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн хүч 6,1 магнитут байжээ.
 
Газар хөдлөлт Хоншугийн зүүн өмнөд хэсэгт орших Изу арлаас 400 км-ийн зайд болсон бөгөөд газрын гадаргаас доош 33 км гүнд чичирхийлсэн аж. Одоогийн байдлаар тус газар хөдлөлтөөс үүдсэн цунами болон бусад эвдрэл сүйрлийн талаарх мэдээ ирээгүй байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)