Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

“Женко” клубийн жүдочид УАШТ-д аваргаллаа

Жүдо бөхийн залуучуудын багийн УАШТ Өвөрхангай аймгийн Хархорин хотод боллоо. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, “Женко” клубийн ерөнхий дасгалжуулагч Гүрсэдийн Энхбаярын нэрэмжит болсноороо онцлог тус тэмцээнд 15 байгууллагын 200 гаруй тамирчин уран мэхийг уралдуулан өрсөлдөв.
 
Эрэгтэйчүүдийн ангилалд Ч.Тогтохбаяр дасгалжуулагчтай “Женко” клубийн нэгдүгээр баг аваргалсан бол II баг нь мөнгөн медаль хүртлээ. Харин хүрэл медалийн эздээр Монголын жүдо академи, Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын дунд сургуулийн жүдочид шалгарав.
 
Харин эмэгтэйчүүдийн ангилалд “Женко” клубийн нэгдүгээр баг түрүүлсэн бол, “Хилчин” спорт хороо мөнгө, “Боржин төв дэвжээ”, “Женко” клубийн хоёрдугаар багууд хүрэл медаль авлаа.
 
Тэмцээний үеэр дасгалжуулагч Г.Энхбаярыг МҮОХ-ны 60 жилийн ойн медалиар шагналаа. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)