Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Үндэсний бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Данзан: Г.Өсөхбаяр зүүнийг манлайлна

Үндэсний бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Данзантай наадмын бэлтгэл ажлын талаар ярилцлаа. 
 
-Улсын баяр наадмаар монголчууд Цэнгэлдэх хүрээлэндээ цуглаж улс, аймгийн алдартай цолтой бөхчүүдийнхээ барилдааныг үздэг. Энэ жилийн хувьд бөхийн барилдааныг хэрхэн зохион байгуулах гэж байна. Бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ?
 
 
-Үндэсний бөхийн холбооноос 30 орчим ажил төлөвлөсөн. Салбар хороо маань гурван удаа хуралдлаа. Удахгүй дахин хурал хийх байх. Ер нь наадмын бэлтгэл ажил цэгцэрч байна. Бөхчүүд бэлтгэлдээ гарсан. Манай холбоонд шинээр орсон цагдаагийн байгууллагын дарга засуулуудыг камержуулах санал тавьсан. Түүнийг нь бид зүйтэй хэмээн хүлээн зөвшөөрсөн. 
 
Засуулуудыг камержуулна гэхээр зарим хүн буруугаар ойлгож байна. Барилдааны явцад бөхчүүд үйл хөдлөлөөрөө таагүй байдал гаргаж байгааг хүмүүс шууд хардаг. Гэтэл бөхчүүд хоорондоо болон засуул цэц, салбар хорооны хүмүүстэйгээ юуны талаар ярьж байгааг мэдэх боломжгүй. Түүнээс болоод хэл ам хийж, ёс жудаггүй гэж “цоллодог”. Тэгэхээр энэ явдлыг таслан зогсоох, баримттай болгох үүднээс засуулуудыг камержуулахаар болсон юм. 
Түүнээс хүмүүсийг тагнаж, чагнаж байгаа хэрэг биш. Бид бөхчүүдийн итгэмжлэл дээр хуулийн заалтыг нь дурдаж байгаад, энэ жилээс эхлэн засуулуудад энгэрийн камер зүүлгэх талаар мэдээлнэ. Энгэрийн камераар барилдааныг шүүхгүй гэдгийг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй.
 
-Энгэрийн камер авахад хэдэн төгрөг зарцуулах бол? 
 
-Камерыг мөнгө зарж авахгүй. Цагдаагийн байгууллагаас баяр наадмын өдрүүдэд хэрэглүүлэхээр болсон. 
 
-Энэ жил бөхчүүд хиймэл зүлгэн дээр анх удаа барилдах гэж байна. Бөхийн холбооноос аюулгүй байдлыг хангах зорилгоор сорил барилдаан хийсэн үү?
 
-Цэнгэлдэх хүрээлэнг хиймэл зүлэгтэй болгох талаар хоёр жилийн өмнөөс ярьсан. Тэгэхээр нь Бөхийн холбоо тэргүүлэгчдийнхээ хурлыг Цэнгэлдэхийн хажуу талын хөлбөмбөгийн талбайд хийсэн юм. Холбооны тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд улсын арслан, заан, харцага, гарьд, начин тэргүүтэй долоон бөх байдаг. Тэгээд бид "Аварга” дээд сургуулиас залуу бөхчүүд авчраад хиймэл зүлгэн дээр барилдуулсан. Тэгэхдээ халтиргаа гулгаа, нойтон байвал ямар байхыг нь үзэхээр ус асгаж байгаад барилдуулахад дажгүй сайн байсан.
 
Гэхдээ нэг л зүйлийг шалгаагүй. Хиймэл зүлгэн дээр барилдахад бэртэл учруулах уу гэдгийг туршихын тулд бөхийг нэгээр нь толгой дээр нь өргүүлж байгаад шидэх хэрэгтэй байдаг. Тэр л туршилтыг хийгээгүй. Тиймээс хиймэл зүлгэн дээр бөхчүүд хүчтэй унахад бэртэл учруулах эсэхэд бид баталгаа өгч чадахгүй. Учир нь бид тэр туршилтыг нь хийж чадаагүй юм. 
 
Гэхдээ би бөхчүүдийг мэдэж байна. Толгой дээрээ өргөөд гаргаад ирсэн бөхөө зөөлөн тавина. Түрж, хутгаж хөөгөөд дагзаараа чангахан унах тохиолдол бий.  Гэхдээ муу зүйл болохгүй гэж бодож байна. Би саяхан Цэнгэлдэх хүрээлэнд очоод нэлээд өндрөөс хиймэл зүлгэн дээр унаж үзлээ. Тэгэхэд надад доргилт мэдэгдэхгүй л байна. Харин хөлийн ул нэг сантиметр орчим шигдэж байсан. Гэтэл үүнийг сайн мэдэхгүй манай зарим бөх “Уламжлал алдагдлаа’’ гэсэн агуулгатай зүйлийг ярьсан байна лээ.
 
-Барилдааны явцад үзэгчид усны сав шидэх зэргээр дургүйцлээ илэрхийлэх гээд байдаг. Үүнд хэрхэн анхаарч ажиллах вэ?
 
-Манай үзэгчид аливаа зүйлийн учрыг хэлэхээр сайн ойлгодог. Энэ талаарх ухуулга сурталчилгааг ч бид хийсэн. Барилдааны үеэр юм шиддэг явдал сүмо бөхөд байдаг. Японы мэргэжлийн сүмод аваргыг нь унагахаар үзэгчид олбогоо шиддэг. Энэ нь аварга цолтой бөхийг хаясан залуу бөхөд олбогны дотор талд нь байдаг халаасанд мөнгө хийж шидэж өгч байгаа хэлбэр юм. Уламжлал нь тийм ч япончууд энэхүү зан үйлийг хориглосон гэсэн. 
 
Манай үндэсний бөхөд хөлийн цэц, засуулуудын хариуцлагагүй байдлаас болж үзэгчдийн дургүйцлийг хүргэсэн зүйл байгаа. Үүнийг нь зохицуулахаар Бөхийн өргөөг камержуулсан. Бас ундааг савтай нь бус, аягаар борлуулдаг болсон. Харин баяр наадмын үеэр ундааны сав шиддэг монгол хүн байдаггүй. Шидээд ч ногоон дэвжээн дээр хүрэхгүй шүү дээ.
 
-Наадмын хөтөлбөрийг баталлаа. Өмнөх жилүүдээс өөрчлөгдсөн зүйл бий юү?
 
-Дархан аваргуудыг есөн хөлт цагаан туганд мөргүүлдэг ёслол байдаг. Үүнийг энэ жилдээ больё гэсэн шийдвэрийг баяр наадмыг зохион байгуулах комиссоос гаргасан. Мөн энэ жилийн аймгуудын наадмыг долдугаар сарын 10,11-нд хийхийг шаардаж сануулсан албан тоотыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд У.Хүрэлсүх бүх аймгийн Засаг дарга нарт явуулсан. Манай бөхийн холбооноос ч үүнийг давхар сануулсан бичиг хүргүүлээд байна. 
 
Ингэснээр хууль зөрчихгүй юм. Наадмын дараа болж байгаа бага наадмуудад бөхчүүд барилдана. Очоод аймгийн наадамд түрүүлэх сонирхол тэдэнд байхгүй. Шавиа, нутгийнхаа бөхийг цолд хүргэх санаатай барилддаг. Үүнээс болоод аймгийн удирдлагууд өөр аймгийн бөхчүүдийг барилдуулахгүй гэдэг. Энэ бас хууль зөрчсөн үйлдэл юм. Энэ байдлыг гаргахгүйн тулд энэ сануулга хэрэгтэй.
 
-Тэгэхээр улсын баяр наадмаас бусад үед зохион байгуулсан наадамд бөхчүүдэд цол өгөхгүй гэсэн үг үү?
 
-Энэ жил дөрвөн аймаг даншиг, ойн баяр наадам зохион байгуулна. Тэр аймгууд улсын баяр наадмын дараа баяраа хийж болно. Гэхдээ аймгийнхаа наадмыг тусгайд нь хийгээд цолоо олгоно. Харин даншигт хэдэн бөх барилдуулсан ч хамаагүй цол олгохгүй гэсэн үг.
 
-Бөхчүүдийн шагнал, бай олгох журамд өөрчлөлт орсон уу?
 
-Хэвээрээ байгаа. Гэхдээ бөхийн бай, давааны шагнал хоёр тусдаа ойлголт юм. 50-аас дээш настай дархан аваргууд, үзүүр түрүүнд тодорсон бөхчүүдэд боодолтой зүйл өгдөг. Энэ нь эртнээс уламжилсан бэлгэдлийн чанартай есөн зүйлээс бүрдсэн, 150 мянга орчим төгрөгийн үнэтэй зүйл байдаг. Энэ бол төрийн хүндэтгэл бэлгэдлийн зүйл. Үүнд давааны шагнал багтдаггүй. Харин түрүү бөхийн бай гэж хэлдэг. 
 
Ер нь түрүү бөхийн давааны шагнал 15 сая төгрөг байгаа. Үзүүрлэсэн бөх 10 сая төгрөг авдаг. Энэ жилийн хувьд манайх 85 сая төгрөгийн төсөвтэй байгаа. Үүний 73 саяыг нь бөхчүүдэд зарцуулна. Үлдсэнийг нь уяачид, хүүхдийн наадам, эм тариа болон ажилласан хүмүүст өгнө. Мөн 1000 литр айраг авдаг.
 
-Наадамд түрүүлж, үзүүрлэх бөхчүүдийн таавар аль хэдийнэ эхэлжээ. Энэ жилийн наадамд ч аваргууд барилдахаар болж байх шиг байна?
 
-Сүүлийн жилүүдэд ахмад аваргуудаас О.Балжинням аварга л зодоглож байгаа. Үүн дээр энэ жил хоёр дархан аварга зодоглоно. Мөн ид барилдаж байгаа аваргууд маань барилдана. Гэхдээ манайх долдугаар сарын 9-ний 10.00 цагаас 10-ны 18.00 цаг хүртэл баяр наадамд зодоглох бөхчүүдээ бүртгэдэг.
 
-Таны хэлснээр нутгийнхаа бөхийг цолд хүргэх гээд бөхчүүд хэл ам дагуулдаг. Ингэх нь зөв юм уу. Үүнийг хэрхэн зохицуулбал зөв голдиролдоо орох юм бол?
 
-Дээр үеэс нааш төрөл садан, нутгийн, танихгүй ч бай хамаагүй өсөх ирээдүйтэй бөхийг ахмад бөхчүүд дэмждэг байсан. Энэ байх ч ёстой зүйл. Тэгж шинэ цолтноо монголчууд "ургуулж” гаргаж ирж байх учиртай юм. Гэтэл үүнийг начны найраа нэрийн дор нэгийн даваанаас эхлээд нэг хүнийг сонгон авч зохион байгуулалттай барилддаг байсан ч дөрвийн даваанд оноолт хийснээр найраа байхгүй болсон.
 
-Жил бүрийн наадмаар допингийн тухай асуудал үүсдэг. Үүнд энэ жил хэрхэн анхаарч ажиллаж байна вэ? 
 
-Арав гаруй жил энэ асуудлын талаар ярьж байна. Энэ жил бөхчүүдэд "Би мэдэлгүй допинг хэрэглэчихлээ” гэж хэлэх эрх байхгүй. Учир нь, Үндэсний бөхийн холбооноос энэ талаарх сурталчилгаа мэдээлэл, танин мэдэхүйн ажлыг хангалттай зохион байгуулсан. Номуудыг ч бөхчүүдэд хангалттай тараалаа. Мөн интернэтээс энэ төрлийн мэдээллийг дэлгэрэнгүй авах боломжтой болжээ. 
 
Манай нийт бөхчүүдийн 58 хувь нь их, дээд сургууль төгссөн байна. Бага, дунд боловсролтой бөх бараг байхгүй. Гэхдээ болдоггүй эмүүдийг оруулж ирж, залуучуудад өгдөг, баригдахгүй мэдэгдэхгүй гэж хуурдаг сүлжээ байж магадгүй тухай хүмүүс яриад байгаа юм. Үүнтэй Үндэсний бөхийн болон Олимпын хороо, Допингийн эсрэг төв гэсэн гуравхан байгууллага яаж ч тэмцээд дийлэхгүй. Хил, гааль, цагдаа, төр оролцож байж үүнийг үндсээр нь таслан зогсоож чадна.
 
-Энэ жилийн барилдааны зүүнийг хэн манлайлах талаар сүүлийн үед хүмүүс маргалдах боллоо. Бөхийн холбоо энэ талаар ямар байр суурь баримтлах вэ?
 
-Бөхийг эрэмбэлэх асуудлыг бөхийн холбоо хариуцдаг. Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолоор баталсан Үндэсний баяр наадмын дүрэм гэж бий. Тэр дүрмийн 3,6.1-д бөхчүүдийг хэрхэн эрэмбэлэх талаар заагаад өгчихсөн байдаг. Үүнд нэг өдөр ижил цол авсан бөхчүүдийг гээд онцгойлон заасан. Энэ дүрмийг баримтлан эрэмбэлнэ. Ингэхээр Г.Өсөхбаяр аварга зүүнийг манлайлна гэсэн үг. Харин цааш нь юу болохыг би мэдэхгүй байна.
 
 
Б.Сэлэнгэ 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (40)
zochin [180.94.73.12] 2016/09/23
novshud min bitgii svhbat avargig min doromjlood baigara ene mu danzan durak zailaachee novshoo darhan avargudad amjilt hamaardaggvi yum hen tvrvvlj darhan tsol hvrtsen ter boh ehend n erembelegdene osohbayr danzan nyamdorj gesen novshuud zailache svhbat avarga bol ene tsag veiin zvvnii manlai avarga shvv osohbayras bvh tsolin tvrvvlj hvrtsen hvn
Зочин [112.72.13.180] 2015/07/01
Яагаад элэг доог гэжсСүхбат гэж новш зодог тайлсан бол тэгээд далд орохгүй шоу хийж хүүрээ хийгээд бгаа тээр жил амгаланбаатарт унасан шарандаа зодог тайлсан гээ биз дээ
Зочин [112.72.13.191] 2015/06/30
iim ergui ats odoo buhiin holboonii ded yumuu yamar ats ve medrel gulug bna sh de ene. dagz chine!
Зочин [115.93.227.101] 2015/06/30
en zunugiig tetgwerten garguul taaran yuun hachin hachin ym yriad bgan
Зочин [112.72.13.232] 2015/06/30
suhbat ehelj darhan avargiin bolzol hangasan shuu
Зочин [112.72.13.232] 2015/06/30
darhan avargiig amjiltaar ni erembelne gej hezee baisan yum be
Зочин [103.229.122.246] 2015/06/30
Өсөхбаяр ичээсэй, хоёр хөгшин тэнэгээр дэмжүүлчихээд ард түмний элэг доог болохоосоо
hh [103.26.195.6] 2015/06/30
DARHAN AVARGYG EREMBLEHGUI GEED UMNOH AVARGUUDYG ON DARAALLAAR NI EREMBELCHIHEED ODOO BOLOHOOR AMJILT YARIAD BAIH YUM,END L ASUUDLYN GOL NI BAINA.MUNHBAT,BAYANMUNH,TSERENTOGTOH BAT-ERDENE AVARGUUD SAYHAN HAMT BARILDAAL BATERDENEES BUSAD NI NACHIN TURUULEED ZOGSOJ BAISAN SH DEE,TEGEHED BAT-ERDENE BI ZUUNII MAGNAI GESENU,BUHIIN HOLBOONIIHON ENE ASUUDLYG SHIIDEHGUI BOL ENE JILIIN NAADAM ARD TUMNII DURGUITSLEER HACHIN YUM BOLOH VII GEJ SANAA ZOVJ BAINA ,DANZAN GUAI YAMAR MUU GARGALGAA HIIJ BAIH YUM
hh [103.26.195.6] 2015/06/30
gaigui yum bolovuu gesen chini ih yum yarijee
Зочин [112.72.13.27] 2015/06/30
Бөхийн холбоо жил жилд нэг хүнд зориулж дүрэм гаргадаг байгууллага байдаг юм у малууд чинь. Дархан аваргын болзол хэн түрүүлж хангасан тэр хүн нь л зүүнээ манлайлах ёстойг гэж та нарын гаргасан дүрэм байгаа биз дэ малуудаа. эсвэл хэр олон амжилт гаргасан нь гэж байгаа юм бол өмнөх их аваргууд чинь яах болж байнаа. Нямдорж тэргүүтэй хэдэн мал л энэ холбоонд байгаа юм байна да.
Зочин [112.72.13.240] 2015/06/30
Нэг хүнийг толгой дээрээ өргөөд шиднэ ч гэх шиг, өөрөө нилээнн өндөрөөс унаад тархиа гэмтээж. Ямар тэнэг юм ярьдаг юм бэ.
Зочин [112.72.13.27] 2015/06/30
Энэ нээх дүрэм ярьсан тэнэг мал ажлаа уламжлалаа мэддэг юм у. Эртний уламжлал, ёс жаягаа хараад эрэмбээр нь эрэмблээч. Зөв шийдвэр гаргаж чадахгүй хэдэн бөхчүүдээ хэрэлдүүлээд тэнэгтээд байхын. Өмнөх их аваргуудынхаа ёс жаягийг хараач тэнэгээ.
Зочин [112.72.6.86] 2015/06/30
Данзан солиороод нэг хүний талд үйлчилж байна.
Зочин [122.201.21.192] 2015/06/30
jiliin daraa darhan avarguudiin erembe uur bolchdog huuli durem gj bhu uu
Зочин [122.201.21.192] 2015/06/30
tegeed ungursun jil ta nar bugdeeree huivldaad uvsiin batsuuriig turuulgesen yumuu
Зочин [122.201.21.192] 2015/06/30
lalaruud min
А.СҮХБАТ [150.129.143.141] 2015/06/30
Өсөхөө энэ жил чамайг яахав 5-ын даваанд амлаж аваад хөл авж хаях бодолтой байна. чи бэлтгэлээ сайн хийгээрээ. ам мэх гар мэх хөл мэх бүгдийн сайн бэлдээрэй. чи надад амлуулахаасаа айгаал зүүний магнай булаацалдаад байгаа биздээ. би чам шиг шоо хаяж барьц сонгож арай гэж аварга болоогүй. уран мэх, хурц ухаанаараа энэ цолонд хүрсэн. Монгол бөхийн уламжлалаар бол түрүүлж Дархан аваргын болзол хангасан нь эхэлж ам авдаг юм. тэрэнд гаргасан амжилт нтр хамаагүй. яг л хоёр Мөнх аварга шиг...!!!!
Зочин [103.10.23.177] 2015/06/30
usuhbayar archaagui unachaad tahimaa yroso ogdogui heruul hiigeel zogsool bdag bsan daa
Зочин [150.129.140.203] 2015/06/30
Эсэргүүцэж байна, Нямдорж Данзан хоёр зайлаа
Зочин [103.229.122.100] 2015/06/30
Nymdorjiin boov hoohoj amidarha hezee bolih ve hogshin bandia
Зочин [112.72.13.221] 2015/06/30
Nyamdorj danzan 2 iig huuguuchee uulaachee buhchyydee
Зочин [112.72.13.221] 2015/06/30
Nyamdorj danzan 2 iig uulaachee buhchyydee
Зочин [112.72.13.219] 2015/06/30
Зочин [112.72.13.219] 2015/06/30
suhbat estoi hutguur shouchin odoo bur zaluu bohoos ch dor bolloo doping hereglej bsnii ni notolzon bol ch shinjilgeend oruulah ghed zodog tailsan bhku yu zewuun gar
Зочин [202.179.11.34] 2015/06/30
сүхбат боль боль
Зочин [27.123.214.116] 2015/06/30
Sukhbat turuulj darhan awraga bolson yagaad ingeed erguu ym yriad bgan
Зочин [202.131.227.2] 2015/06/30
Huulia unsh gulug mine
Зочин [211.116.66.7] 2015/06/30
Энэ Сүхбат болио жудаггүй ийм бөх байдаг юму зодог тайллаа гээд л уйлж гүйгээл баахан шоу хийж рейтингээ өсгөсөн.Зодгоо тайлсан л бол одоо юу хийгээд барилдаад манлай булаацалдаад хор хутгаад яваад байгаан.Угааса Өсөхбаяр 4 түрүүлсэн Сүхбат 3түрүүлсэн нийт давааг тоолсон ч Сүхбатын давах Өсөхбаярыхыг гүйцэхгүй одоо худлаа шоугаа больмоор юм бөх шиг байгаач
Зочин [203.91.119.246] 2015/06/30
Bandi mini tserentogtoh awraga Baterdene 2 hen n hed turuulseniig medehuu harin hen n zuuni magnaid garj bna yu ch medehgui bol duugai bai hudlaa hoorson hoshin bandi mini Darhan awraga gedeg nernii uchiriig bod darhan awraga hund hen n hed turuulsen n hamaagui bdg ym muu haltar bandi mini alga bol
Дархалуулсан [202.179.29.97] 2015/06/30
Дархан аварга гэдэг чинь дархалсан аварга гэсэн үг шд ээ хэн түрүүлж дархалуулах байлаа
Зочин [103.229.122.100] 2015/06/30
Erguu pizdaa mine suhbat turulj darhan avargin bolzoloo hangaj bga bzde
Зочин [202.70.43.106] 2015/06/30
chi yugaa meddiin. teguul chi Sumyaa awarga munhbat awarga ntriig arslan bolgochih. Tegeed Suhbatiig 3 turuulsen gj hutsaarai . Tegeed bas darhan awarga munhbatiig darhan awarga Bayanmunh 2-n henni zuunii magnai baisniig asuugaarai. Meddeg yum shig dawaa gj soliorhiin
Зочин [103.242.47.14] 2015/06/30
Данзан одоо тэнэг мал юу вэ зайл
Зочин [202.55.183.178] 2015/06/30
Энэ өсөхбаяр жудаггүй банди болих хэрэгтэй. Сүхбатыг тачаагүйн байж
Зочин [202.131.227.2] 2015/06/30
Hutsdag nusan chawh Suhbattaigaa aach uilanhai bandi aygui bol ene jil dahiad zofog tailahwii dee xaxa
Зочин [122.201.19.214] 2015/06/30
Chaddagaa chadaad turiin naadamd 4 turuulchihsen huniig chi yaahiin? Suhbat harin tachihgui bolohooroo ulger shig yum yariad erguuteed barildahaa bolichihson biz dee? ene jil er ni barildlaa ch yag chadlaaraa bol 2 davahgui dee Suhbat
Зочин [203.91.119.246] 2015/06/30
chi icheech chinii nasan deer ulsiinhaa bayar naadamd zodoglood aaw eejiig chini uzeh ymtai bailgaj bsn agua hun shu haltar bandi mini odoo ch cham shig ymtai zuun garaaraa barildaad dawna shuu har lalar gai garz mini
Зочин [150.129.140.203] 2015/06/30
ШОО ШИДЭЖ 4 ТҮРҮҮЛСЭН ХҮН ШҮҮ ДЭЭ ӨСӨХӨӨ ЧИНЬ
Зочин [150.129.143.141] 2015/06/30
Архангайн танк хүлдэг малнуудад яаж ч тайлбарлаад ойлгохгүйн байна. Баянмөнх аваргыг тэгвэл зүүний магнайд гаргаад Мөнхбатыг барууны магнайд гаргая. нэг түрүүлсэн Мөнхбат ч хоёр түрүүлсэн Эрхэмбаярыг урдаа гаргая. ингэвэл монгол бөхийн уламжлал үгүй болно.
Зочин [202.55.183.178] 2015/06/30