Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Нярай хүүхдүүдэд улаанбурханы вакцин хийнэ

Жил бүрийн есдүгээр сарын дунд үеэс ханиад, томуу идэвхждэг. Энэ жилийн хувьд риновирусын халдвар зонхилж байгаа бөгөөд шуухитнаа их байгаа аж. Ханиад томуутай зэрэгцэн улаанбурхан дэгдэх магадлал өндөр байдаг билээ.
 
Тэгвэл энэ жил Эрүүл мэндийн яамнаас БСШУСЯ-нд албан бичиг хүргүүлэн, өнгөрсөн зун улаанбурханы дархлаажуулалтаас хоцорсон оюутнуудыг нөхөж хамруулахаар болсон. Мөн ирэх аравдугаар сарын 1-нээс нийслэл, баруун дөрвөн аймгийн  зургаан сартай хүүхдүүдэд “0” тунгаар улаанбурханы вакцин хийх юм байна.
 
Дашрамд дурдахад, одоогоор ХӨСҮТ-д улаанбурхан туссан байж болзошгүй хоёр хүн хэвтэж байгаа аж.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)