Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Нийслэлийн дүүргүүд цахим хурал хийдэг боллоо

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллгааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд  Нийслэлийн Засаг даргын тамгын газрын санаачилгээр Нийслэлийн Мэдээллийн  технологийн газраас  Нийслэлийн алслагдсан дүүргүүдийг видео хурлын системд холбох ажлыг хийж гүйцэтгэлээ. Видео хурлын системд холбогдсоноор алслагдсан дүүргүүдийн удирдлага цаг хугацаа алдалгүй, замын зардал зарцуулахгүйгээр ажлын байран дээрээсээ дэвшилтэт технологи ашиглан видео хуралд оролцож цаг үеийн асуудлаа шийдэх боломжтой боллоо.  
Өнөөдөр ннхны видео хурал болсон бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун Багануур, Баянзүрх, Багахангай, Сонгинохайрхан, Налайх, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын дарга нартай онлайнаар холбогдож, энэ системийг төрийн үйлчилгээнд амжилттай нэвтрүүллээ гэж Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)