Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Орос, Монгол цэргүүд Хятадын парадад оролцоно

Есдүгээр сарын 3-нд Бээжин хотод болох Дэлхийн Хоёрдугаар дайн төгссөний 70 жилийн ойн парадад Хятадын зэвсэгт хүчинтэй хамт Орос, Монгол улсын дайчид жагсана гэж Пүрэв гарагт Хятадын тал мэдээллээ.
 
Одоогоор зөвхөн Орос, Монгол улсууд парадад оролцохоо илэрхийлээд байгаа юм байна.
 
Бусад улсуудын оролцох талаар мэдээлээгүй байгаа ч Хятадтай хамт дайнд орж байсан Барууны холбоотнуудаас урих байх гэсэн таамаг байгаа юм.
 
Гэвч барууны улс орнууд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин уг арга хэмжээнд оролцох нь тодорхой тул шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа гэнэ.
 
Москвад болсон Ялалтын баярын парадыг Украйны хямралаас болоод Барууныхан бойкотлож байсан билээ.
 
Мөн Япон, Хятад улсуудын зөрчил ч үүнд нөлөөлж мэдэхээр байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн Азийн бодлогын зөвлөх Эван Медэйрос дөрөвдүгээр сард ийм том цэргийн парад хийснээр Хятадын Японд хандах хандлага өөрчлөгдөх эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлж байв.
 
Харин энэ долоо хоногт Хятадын албаны хүн түүний үгийг Хятадын дайнд оруулсан хувь нэмэр, хохирлыг Барууныхан дутуу үнэлдгийн жишээ хэмээн шүүмжилж байсан юм.
 
 
 
Эх сурвалж: Reuters
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)