Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

“Тамирчдын баяр"-ыг ирэх ням гарагт тэмдэглэнэ

Жил бүр үндэсний их баяр наадмын өмнөхөн “Тамирчдын баяр”-ыг тэмдэглэдэг бөгөөд энэ сарын 28-нд ЭМСЯ, тус яамны БТСХТ-ийн захирлын 140 тоот тушаалаар уг өдрийг тэмдэглэхээр болов.
 
Үе үеийн ахмад багш, дасгалжуулагч, тамирчид, шигшээ  багийн болон өсвөр үеийн шилдэг тамирчид, Биеийн тамир, спортын салбарын төлөөлөл “Тамирчдын баяр”-таа оролцдог уламжлалтай. Монголын шилдэг тамирчдаа алдаршуулах, биеийн тамир спортод төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, түүний үр өгөөжийг олон нийтэд сурталчилан таниулахад энэхүү баярын өдрийн үйл ажиллагаа чиглэдэг.
 
Монголын тамирчдын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Спортын төв ордноос Чингисийн талбай хүртэл биеийн тамир спортын салбарынханы жагсаал болж улмаар Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай. Энэ үеэр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба тэргүүтэй тус салбарын удирдах ажилтнууд, МҮОХ-ны төлөөлөл ирж үе үеийн тамирчдад хандан үг хэлж, баяр хүргэнэ.
 
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 053 тоот зарлигийн хэрэгжилтийг дүгнэж биеийн тамир спортоор тэргүүлэгч аймаг, дүүргийг мөн тус салбарт амжилт бүтээл гаргасан тамирчид, дасгалжуулагчдыг шагнаж урамшуулна. “Тамирчдын баяр”-т хүрэлцэн ирсэн олон нийтэд тэргэнцэртэй спорт бүжиг, хүчний байгууллагын үзүүлэх тоглолт, гимнастикийн үзүүлэх тоглолт, мото спортын үзүүлэх тоглолт, дугуй, тэшүүр, цанын үзүүлэх тоглолт зэрэг олон төрлийн сонирхолтай үзүүлбэрийг тоглож сонирхуулах юм.
 
Д.Өлзий 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)