Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Уул уурхайн салбарынхан алдаа оноогоо хэлэлцэнэ

Байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооноос "Уурхайн хаалт 2016" хурлын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ жилийн “Уурхайн хаалт 2016” онол практикийн хурал есдүгээр сарын 7-ны өдөр Блю Скай Тауэрт зохион байгуулагдах юм байна.
 
11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг хурал “Нийгмийн лиценз” уриатайгаар явагдах аж.
 
Энэ талаар хурал зохион байгуулах комиссын дарга, Монгол байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Б.Гантулга хэлэхдээ “Энэ удаагийн хурлаар мэргэжилтнүүд мэдлэг туршлага солилцохоос гадна хурлын үр өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс олборлох салбарын дунд мэргэжилтнүүдийн харилцааг өргөтгөхөөр зорьж байгаа. Ингэснээр уул уурхайг тойрон ажиллаж байгаа шинжлэх ухааны салбарынхан олон улсын хэмжээнд алдаа оноогоо хэлэлцэх боломжтой болно. Мөн уул уурхайн компаниуд болон тухайн нутгийн иргэдийн хувьд эмзэг сэдэв болоод байгаа нь “Нийгмийн лиценз”. Энэ талаар мэргэжилтнүүд өөрсдийн ойлголтоо нэгтгэн төр засагт уламжилж, төрөөс баримтлах чиг баримжаатай уялдуулах үүднээс уг сэдвийн дор хурлыг зохион байгуулах болсон" гэх мэдээллийг өглөө.
 
“Уурхайн хаалт” сэдэвт хуралд гадаад дотоодын их дээд сургууль төгсөн уурхайнуудад ажиллаж байгаа инженерүүд болон Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын инженер ажилчид оролцох юм байна. Тэд хурлаар  Монгол улсад бий болох “Уурхайн хаалт”-ын талаар хууль, эрх зүйн зохицуулалт, "Уурхайн хаалт"-ын дараах байгаль орчин, нийгмийн асуудал зэргийг хэлэлцэж, түүнийг зохион байгуулах төлөвлөгөөний тухай ярилцах аж.
 
Хурлын зорилго нь олборлох салбарыг мэргэжлийн түвшинд хөгжүүлж, хууль тогтоогчид, шинжлэх ухааны салбарынхан, уул уурхайн компаниуд, байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр ажиллаж буй компаниудтай мэдээлэл харилцага туршлагаа хуваалцах явдал юм байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)