Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

"Урт цагаан" нурж эхлэв

Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Жуулчны гудамж дахь "Урт цагаан"-ы үйлчилгээний төвийн хаяг самбарууд жамаараа нурж эхлэв.
 
Угтаа эл хуучин барилгыг нураах шийдвэрийг 2013 оны есдүгээр сарын 30-нд Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит хурлаар авч хэлэлцэн баталсан боловч одоог хүртэл ёсоор болгоогүй байгаа юм. 
 
Тэгвэл олон жилийн настай хуучин цагаан байшин жаахан борооноор ч тэсэлгүй жамаараа нурж эхлэх шиг боллоо. "Урт цагаан"-ыг нураахгүй байх нь олон сөрөг нөлөө дагуулж байна. Энэ бол нийслэл хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй гудамж юм. Хотын төв хэсэгт байрлах хөгшин цагаан байшин нийслэлийн өнгө үзэмжид багагүй нөлөөлдөг. Үүгээр зогсохгүй иргэдэд осол учруулж болзошгүй байгаа тул Нийслэлийн удирдах албаны ажилтнууд "Урт цагаан"-ыг нураах тухай шийдвэр гаргах цаг нь ирсэн гэдгийг сануулж байна.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)