Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Ж.Эрдэнэбатын Засгийн газрын 26.9 их наядын бодлого

Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулагдаад сар гаруй болж байна. Гүйцэтгэх засаглал хуульд заасны дагуу 60 хоногийн дотор мөрийн хөтөлбөрөө УИХ-д өргөн барьж хэлэлцүүлдэг.
 
Энэ хүрээнд Ж.Эрдэнэбатын кабинетынхан өнгөрсөн баасан гарагт мөрийн хөтөлбөрөө УИХ-аар хэлэлцүүлж батлууллаа.
 
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого, Нийгмийн бодлого, Байгаль орчин ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлого гэсэн 5 үндсэн бүлэг, 381 заалтаас бүрдэж байна.
 
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хөгжлийн бодлогын гол чиглэл нь эдийн засгийн төрөлжилтийг бүрдүүлэхээс гадна өсөлтийг бий болгож байгаа хүчин зүйлээ төрөлжүүлэх аж.
Үүнээс гүйцэтгэх засаглал хүндэрсэн эдийн засгийг үе шаттайгаар анагаах арга саам эрэлхийлж ажиллах нь харагдах. Эхний үе шатанд эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд тогтворжуулж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах. Эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хамааралт байдлыг аажмаар бууруулах, төлбөрийн тэнцлийн эрсдэлийг багасгах, өрийн дарамтыг зохистой арга хэлбэрээр зөөлрүүлж, эдийн засгийн дархлааг сайжруулах бодлого хэрэгжүүлэх аж.
 
Хоёрдугаар үе шатанд тогтворжиж байгаа макро эдийн засгийн орчныг улам бэхжүүлэх, цаашдын тогтвортой өсөлтийн суурийг хангаж, эдийн засгийн эрчимжүүлэх, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж, тавьсан зорилтоо бүрэн хэрэгжүүлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх бодлого хэрэгжүүлэхээ Ерөнхий сайд хэллээ.
 
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого, Нийгмийн бодлого, Байгаль орчин ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлого гэсэн 5 үндсэн бүлэг, 381 заалтаас бүрдэж байна.
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хувийн хэвшлээ дэмжин, эдийн засгаа тэтгэх явдал Засгийн газрын гол зорилт гэсэн.  
 
Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын хөгжилд анхаарч, хот суурины орчимд эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, ложистик сүлжээг бий болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Дэвшилтэт технологийг түлхүү нэвтрүүлэх замаар эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлж, гадаад зэх зээлийн эрсдэлээс шууд хамаарах хамаарлыг бууруулна гэж төлөвлөжээ. Манай улсын эдийн засгийн нэг чухал үндэс болсон мал аж ахуй, газар тариалангийн салбарыг дэмжих, малчин тариаланчдынхаа өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол малчин, Монгол мал малжуулах хөтөлбөр, Атрын III-р аян, Эрүүл хүнс Эрүүл Монгол хүн, Мах сүүний анхдугаар аян зэрэг томоохон ажлуудыг зохион байгуулах аж.
 
Эдийн засгийг төрөлжүүлэх өөр нэг боломж нь аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэнэ. Ингэхийн тулд Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын дагуу үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн хамт, хөдөө аж ахуйн түүхий эдийг илүү үнэ цэнд хүргэж, экспортод гаргах боломжийг нь нэмэгдүүлэхийн тулд хөнгөн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулахаа Ерөнхий сайд хэлсэн.
 
Түүнчлэн иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцлийг бүрдүүлэн ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, иргэдийнхээ амьжиргааг сайжруулах зорилт, арга хэмжээнүүдийг үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгажээ. Тодруулбал, хүнээ дээдэлсэн, хүн төвт бодлогыг чухалчилж, эдийн засгийн хямралтай хүнд үед төрийн анхаарал дэмжлэгийг бууруулахгүй байхыг чухалчилжээ.
 
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хөгжлийн бодлогын гол чиглэл нь эдийн засгийн төрөлжилтийг бүрдүүлэхээс гадна өсөлтийг бий болгож байгаа хүчин зүйлээ төрөлжүүлэх аж. Бүтээмж, үр ашигт тулгуурласан, улмаар шинжлэх ухаан, технологи инновацийн хөгжлийн суурийг хөгжүүлэхэдчиглэгдэхээр тусгасан байна.  
 
Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийгэм, эдийн засаг, байгаль орчны хөгжлийн бүхий л зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд урьдчилсан тойм тооцоогоор 26,9 их наяд  төгрөгийн хөрөнгө шаардлагатай гэх тооцоололыг Сангийн яамнаас гаргажээ.
 
Засгийн газар, Монголбанктай хамтран Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж эхэлсэн байна. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)