Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Шүлхий нийслэлд ойртож байна

Халдварт өвчний “А” ангилалд багтдаг мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин нийслэлийн хаалгыг тогшиж эхэллээ. Улаанбаатараас 100 км зайтай Төв аймгийн Баян суманд шүлхий гарч Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан болон Мэргэжлийн хяналтын газрынхан хоёр өдрийн өмнө өвчний байдалтай газар дээр нь танилцаад иржээ.
 
Өвчний голомтод 14 хот айлын таван мянга гаруй толгой мал байгаа аж. Мэргэжлийнхэн вакциныг өвчний голомт бүхий бүс нутагт зусаж байгаа айлуудын малд хийсэн бөгөөд Мааньт өртөөтэй хаяа залган оршдог Багахангай дүүрэгт 350 үхэрт вакцин хийсэн байна.
 
Шүлхий өвчин гарсан голомт Багахангай дүүргээс 18 км-т оршиж байгаа аж.
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)