Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Сурагчид зам хөндлөн гарахдаа цацруулагчтай бугуйвч ашиглана

Зам тээврийн осолд бага насны хүүхэд, сурагчид өртөж амиа алдах тохиолдол буурахгүй байгааг албаныхан мэдээлж байна. Тэгвэл хичээлийн шинэ жилийг угтаж, хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн газраас цацруулагчтай бугуйвч тараахаар болжээ.
 
Сурагчид уг бугуйвчийг баруун гартаа зүүж, зам хөндлөн гарах үедээ гар өргөн жолооч нарт анхааруулга өгөх юм байна. Үүнээс гадна Нийслэлийн Тээврийн газар, Боловсролын газартай хамтран сургуулийн автобуснуудыг шалгахаар болжээ.
 
Дашрамд дурдахад, 2016 оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн осол хэргийн улмаас 28 хүүхдийн амь нас хохирч, 135 хүүхэд хүнд хөнгөн гэмтсэн байна. Мөн 10 хүртлэх насны хүүхдүүд ганцаараа бие даан замын хөдөлгөөнд оролцдог нь ажиглагджээ.
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)