Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Г.Өсөхбаяр А.Сүхбатыг амлах эрхтэй

Монгол бөх гэдгийг зөвхөн бөхчүүд барилдах хэмжээнд ойлгож болохгүй. Үзэгчтэй, зохион байгуулагчтай, хамгийн гол нь барилдаан явуулах хууль дүрэмтэй үндэсний спорт.
 
2003 оны Үндэсний их баяр наадмын тухай хууль (ҮИБН), 2003 оны Засгийн газрын 164 дүгээр тогтоол-Бөхийн дүрэм батлагдан гараагүй үед байдал өөр байв. Өөрөөр хэлбэл эрх зүйн талаас сайн зохицуулагдаагүй, наадмын бөх булхай будилаан, хэрүүл маргаанаар дүүрэн байсан. Бидний мэдэх Ардын засгийн наадмуудад ч ийм байлаа. Бүр эртний Даншиг, Уул тайлгын наадмын үед ч тийм зүйл болдог байжээ.
 
Тухайлбал, 1859 онд VII Богдод шашин номын Бат-Оршил өргөснийг тохиолдуулан Уул тайлгын наадам хийж 136 бөх барилдуулахад хоёрын давааны буйр босгох маргаанаас болж наадам бүтэн хоёр хоног саатсан байдаг. Түшээт ханы болон Жавзандамба хутагтын шавь бөхийг барилдуулах албаныхан нэг давсан 68 хүчтэнээс өөр өөрийнхөө харьяат бөхчүүдийг оноолтын дүйзэд дээгүүр бичүүлэх гэж маргалджээ. 
 
Тэгээд харилцан тохиролцож чадаагүйгээс наадам ийнхүү завсарласан байна. Эцэст нь Бат-Оршил өргөх ажлыг зохион байгуулагчдаас Түшээт хан Цэрэндорж, да жанжин Эрдэнэшанзав нарт “Энэ наадмыг энгийн наадамтай адилтгаж болохгүй” гэж сануулсан байх юм. Улмаар 1819 онд гарсан бөхийн дүрэм ёсоор буйр босгон бөхчүүдийг барилдуулж наадмаа үтэр түргэнээр үргэлжлүүлэхийг шаарджээ. 
 
Энэ нь ч зөв болж, өөр өөрийн зоргоор буйр босгох гэж арсалдаж байсан жаяг дэгийн багийнхан дур мэдсэн үйл ажиллагаагаа зогсоон уг дүрмийг мөрдлөг болгосноор наадам цаашид хэрүүл маргаангүй сайхан болж өндөрлөжээ. Тус 1859 оны Уул тайлгын наадамд Богдын шавь Өсөхбаяр арслан (1868 оны дархан аварга) найм даван түрүүлж, Цэцэн ханы
Жамсран (заан) долоо давж үзүүрлэсэн байна.
 
Үүнээс харахад Уул тайлгын наадам хоёр хоног саатсан шалтгаан нь ердөө бөхчүүдийн буйр босгохдоо 1819 оны бөхийн дүрмийг эхнээсээ мөрдөөгүйд оршиж байна. Үүнтэй төстэй, буйр босгохтой холбоотой маргаан дагасан үйл явдал өнгөрсон 2014 оны Улсын баяр наадмаар болсон.
 
Уул тайлгын наадмын будилааны буруутан нь бөхийн дүрмээр буйр босгохыг биелүүлэхээс татгалзсан (гэхдээ дараа нь мөрдсөн) жаяг дэгийн багийнхан байж. Харин ноднингийн Улсын баяр наадмын будилааны гол эзэн нь ҮИБН-ын хууль, Засгийн газрын 164 дүгээр тогтоол-Бөхийн дүрмийн дагуу 512 бөхөөс хоёрт буйр босгон барууны магнайд гаргах гэснийг биелүүлэхээс татгалзсан дархан аварга А.Сүхбат юм.
 
Уг нь Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос хуульд зааснаар буйр босгоход дархан аварга Г.Өсөхбаяр нэгд, дархан аварга А.Сүхбат хоёрт, аварга О.Балжинням гуравт, аварга С.Мөнхбат дөрөвт, Г.Эрхэмбаяр аварга тавд ... гэх мэт жагссаар ХХЕГ-ын 0168 дугаар цэрэг залуу бөх Б.Мөнх-Эрдэнэ 511-д, ХХЕГ-ын 0129 дүгээр ангийн цэрэг залуу бөх Э.Тэмүүлэн 512-т эрэмбэлэгдсэн байв. 
Дүрмээр Г.Өсөхбаяр зүүний магнайд, А.Сүхбат барууны магнайд босох ёстой. Монгол бөхөд шинэчлэл хийсэн гэх алдар нэрийн эзэн болж, уран хурц барилдаанаараа наадам чимж явсан А.Сүхбат аварга найман жилийн өмнө зодог тайлснаа цуцалж барилдах болсонд бөхийн хорхойтнууд их баярласан. 
 
Гэтэл тэрбээр “Намайг барилдах болсонд бүх хүн баярлаж байгаа хойно, би хууль зөрчиж болно” гэсэн байдалтай аашилж, зүүний магнайг тэргүүлэх ёстой дархан аварга Г.Өсөхбаярыг талаа солихгүй бол наадамд барилдахгүй гэж хэл ам гарган жудаггүй загнасаар санасандаа хүрч билээ.
 
Ерөнхийлөгчийн зарлигаар А.Сүхбат дархан аварга болж цолны үнэмлэх, тэмдгээ Төрийн ордонд гардахдаа Г.Өсөхбаяраас урьдсан нь үнэн. Гэхдээ буйр босгоход зүүний магнайд гарахаар нэгд бус, барууны магнайд босохоор хоёрт эрэмбэлэгдсэн билээ. 
 
ҮИБН-ын хуулийн
 
7.8-д “Үндэсний бөхийн барилдааны нэг, хоёр, дөрвийн даваанд бөхчүүдийг цолны болон амжилтын эрэмбээр тулгаж барилдуулах бөгөөд бусад даваанд дээрх эрэмбээр ам авч барилдана”
 
7-9-д “Энэ хуулийн
 
7.8-д заасан амжилтын эрэмбээр ам авах заалт нь дархан аварга цолтонд хамаарахгүй” гэж заасан.
 
Тус 7.9-д заасны дагуу улсад зургаан удаа түрүүлсэн 1966 оны дархан аварга Ж.Мөнхбат нь арав түрүүлсэн 1971 оны дархан аварга Х.Баянмөнхийн өмнө, арав түрүүлсэн Х.Баянмөнх аварга нь улсад 11 түрүүлсэн 1990 оны дархан аварга Б.Бат-Эрдэнийн өмнө ам авах эрхтэй байдаг. Эдгээр бөхчүүд нь дархан аварга цолыг нэг оны нэг өдөр аваагүй учраас 11, 10, 6 түрүүлсэн амжилтыг харгалзахгүйгүйгээр тэднийг дараалуулж болж байна. 
 
Гэтэл ҮИБН-ын хуульд өөрчлөлт орж бөхийн далай аварга цолыг хассанаар Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар нэг өдөр дархан аварга цолтой болсон билээ. Монгол бөхийн дархлагдсан эрхэм дээд цол дархан аваргыг хоёр бөх нэг өдөр зэрэг авч байсан тохиолдол практикт урьд нь гарч байгаагүй учраас ҮИБН-ын зохион байгуулах хорооныхон барилдах бөхчүүдийн буйр босгоход Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёрын амжилтыг харгалзан хуульд нийцүүлэн жагсаалтын нэг, хоёрт бичжээ.
 
Хуульд нийцүүлсэн гэдэгт, 2003 оны Засгийн газрын 164 дүгээр тогтоол-Бөхийн дүрмийн 3.6.1 дэх “Нэг өдөр ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолтой байх үеийн амжилтаар эрэмбэлэх” заалтыг мөрдлөг болгосныг хэлж буй. Ингээд даян аварга цолтой байх үеийн, хуулиар зөвшөөрөгдсөн хувилбараар эрэмбэлж
 
-Улсын баяр наадамд 4 түрүүлж, 1 үзүүрлэж, 2 удаа найм, 4 удаа долоо давсан амжилтын үзүүлэлттэй (нийт 14 шөвгөрсөн) дархан аварга Г.Өсөхбаярыг нэгд бичиж зүүн талын магнайд,
 
-Улсын баяр наадамд 3 түрүүлж, 0 үзүүрлэж, 0 удаа найм, 3 удаа долоо давсан амжилтын үзүүлэлттэй (нийт 11 шөвгөрсөн) дархан аварга А.Сүхбатыг хоёрт бичиж барууны магнайд гаргах болсон байна. Тэгэхээр хууль номоороо бол дархан аварга Г.Өсөхбаяр нь дархан аварга А.Сүхбатын өмнө гарч ам авах эрхтэй байж, хойшид ч түүнийг амлах эрхтэй юм байна.
 
Ноднин зун Улсын баяр наадмын гурвын даваанд ам авсан байдлыг орон даяар танилцуулахад бөхийн хорхойтнууд хоёрт нь маш их дургүйцсэн. Уншигч Та ч бараг хэн хэнийг авсан тухай ярих гэж байгааг гадарлаж байгаа болов уу. Мэдээж, эхнийх нь Г.Өсөхбаярыг шинэ цолоо мялаалгаж дархан аваргаа дуудуулахад нь хориг тавьж амлан авсан А.Сүхбат аваргын шийдэл. 
 
Нөгөө нь улсад гурав шөвгөрсөн өсөх идэр начин Э.Энхбат (29-тэй) нь яг ард нь эрэмбэлэгдсэн, олны хайртай бөх, улсад хоёр шөвгөрсөн М.Жамьянпүрэв (42-той) начинг амлан авсан явдал байв. Э.Энхбат аймгийн арслан цолтой 23, улсын начин цолтой 24 бөхөөс нэр сонсож ам авсан нь энэ. 
 
Сар гаруй хугацааны дараа эхлэх Улсын баяр наадам сонирхолтой болно. Яагаад гэвэл, өнгөрсөн жилийн бөхийн зүүн баруун талын магнай солигдож, хуулийн дагуу нэгд эрэмблэгдсэн дархан аварга Г.Өсөхбаяр зүүнээс, хоёрт эрэмблэгдсэн дархан аварга А.Сүхбат баруунаас босох учраас. 
 
Дээр нь Э.Энхбат начин гурвын даваанд Д.Жамьянпүрэв начинг дахиад амлавал даагаа нэхсэн барилдаан болох учраас гэж тодотгоё. Харин гурвын даваанд Г.Өсөхбаяр нь А.Сүхбатыгаа амлан авч даагаа нэхэн дархан аварга цолыг нь дуудуулахгүй болов уу, яадаг бол. Уг нь түүнд А.Сүхбатыг амлан авч барилдах хуулиар олгогдсон эрх бий.
 
Гэхдээ буур Жамьян аваргын зээ хүү, дархан аварга Г.Өсөхбаярын бөхийн жудаг арай өөр л дөө.
Б.Доржсүрэн
 
 
  Эх сурвалж:  
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (26)
Зочин [122.201.24.225] 2019/07/31
b.dorjsuren muu al mini
Зочин [122.201.24.225] 2019/07/31
shaa chi
Зочин [202.179.8.26] 2015/06/24
Сүхбат гэж өөдгүй дэндүү тэнэг хүн ингэж шоудаж байгаад бөхийн өргөөг аваад дараа нь УИХ-д орох санаатай л байгаа хүн шүү дээ ийм хүний үнэргүй юмнууд улс төрд дутаад байна гэнэ дээ хангалттай их өөдгүй юмнууд байхад.
Зочин [122.201.31.143] 2015/06/24
Lalarchin tumen olniig mal gej bodsiin bhdaa 1819 on 2014 oniig haritsulad bhda yadag usan tolgoi ve yaaj ch bodson suhbat erembere iluu bohiin holboonii aland durtai ovogchuul hamaagui ingej chicherj bgaad neg moson multrahvidee
Зочин [183.177.98.198] 2015/06/24
Zodog tailsan hun ergej barilddag yos bdiimuu maluudaa
Зочин [183.177.98.198] 2015/06/24
Ta nar uzuulsen amjiltiin haraldaa, bish bol oilgoh bh
Зочин [103.229.122.166] 2015/06/23
Хуцахынмааа? нэг өдөр дархан аварга болно гэж юу байдын. Элбэгдорж тэгээд зөв эрэмбэлүүлэхийн тулд өсөхөөд хэд хоногийн дараа цолыг нь өгөх ёстой байж л дээ. хэн түрүүлж болзол хангасан тэр хүн эхэлж эрэмбэлдэг. А.Сүхбат зүүний магнайд байх ёстой.
Зочин [180.149.78.22] 2015/06/23
Suhbat yaltchgui zuunees garna suhbat awargiig awarga boltson dalai awarga tsoliig ogohgui bhad osohoo awarga zaan bsan shdee hun ahta deel zahtai bdag ym shvv humuusiig iim taltsuulsan niitlel bichiheee (haraal helchihgeed l bn ih l dewchleee dee ho)
Зочин [203.194.114.246] 2015/06/23
Зочин [203.194.114.246] 2015/06/23
Suhbat eronhiilogchiin songuuliar Ebe-g demjij oroltsson shuu dee. Tgd terendee erdej bhgui yu doo ghdee ene nuhuriig UIH-d garna ghd setgeld eroosoo buuhgui l bgaam daa
Зочин [112.72.13.23] 2015/06/23
UBHolboo shudraga baildaa! huviin kompan shig baihaa boliol geed bgashde hu
Зочин [112.72.13.23] 2015/06/23
bohiin holboo odoo bolio onigoo bolj guitslee. 5 jiliin zaitai bolzol hangasan yumiig l 1 udur zereg bolzol hangasan meteer yrihaa boli jalga dovnii uzleer bitgii buhchuudee ylgavarlan gaduurh !
БӨХ СОНИРХОГЧ [124.158.112.4] 2015/06/23
ХАРВААС НЯМДОРЖ-ИЙН ХИЙСЭН ЯВУУЛАГА БАЙНА. ХАНАЖ ЦАДАХАА БАЙСАН ТЭР ХӨГШИНИЙГ АРД ТҮМНИЙ ӨМНӨ ШҮҮХ ЮМСАН. ШУДАРГА ЁС ГЭЖ БАЙНА УУ
Зочинulaan fanat [112.72.13.249] 2015/06/23
svhbat awargiin zuv ene setgvvlch odoogiin buhiin holboonii hvn bna yugaach medehgvi buunii nohoi yu bichtsiin ergvv. ..
Зочин [122.201.26.164] 2015/06/23
Suhbat avarga naadam bolhoor danda engej shou hiih ymaa hudlaa shu dee.
dorjsureen bitii shaa [112.72.13.107] 2015/06/23
dorjsureen bitii shaa
Зочин [182.160.36.190] 2015/06/23
chi usuh bayriin fan yumuu
Бөхийн холбооны Нямдорж мал [202.180.218.10] 2015/06/23
Өчирдөр Сүхбат аварга ярилцлага өгсний эсрэг Бөхийн холбооны Нямдорж гэж эргүүү мал ийм эсрэг Пи Ар хийж байгаа царай нь. Бөхийн холбооноос зайлж эртхэн жаазандаа орвол дээр дээ.
Зочин [202.21.96.230] 2015/06/23
....Гэхдээ буур Жамьян аваргын зээ хүү, дархан аварга Г.Өсөхбаярын бөхийн жудаг арай өөр л дөө,......тангардагаараа өөр юм уу кккк
Зочин [202.21.125.2] 2015/06/23
boli boli iim hugiin yumaar huuculduj humuusiig talcuulahaa boli
Зочин [103.229.120.3] 2015/06/23
ene suraggui site uhsenee gutsaad bgan
Buh [203.194.114.216] 2015/06/23
Mubholboo arai bishee. Iim jaahan yumiig zohion baiguulj erembe daraalal gargaj chadahgui. Chadahgui bval nadaar garguul bi unegui gargaad ugie. Suhbatiig gaduurhaj bgaad zodog tailuulsan. Yumand jaahan shudarga bai l da. 2 udaa 9 davsan geed erhembayariig munkhbatiin deer erembelcheech tegeed. Shudarga bai.
Бөх судлаач [103.242.47.14] 2015/06/23
2004 онд Сүхбат түрүүлсэн, 2009 онд Өсөхбаяр түрүүлж даян аваргууд болсон энэ амжилтуудыг нь үнэлж Дархан аварга цол олгосон юм ш дээ. Тэхээр 5 жилийн өмнө даян аварга цолны болзлыг хангасан Сүхбат түрүүлж ам авах нь тодорхой байгаа биз дээ. Бөхийн холбооны үзэл бодлоор ялгаварлаж байгаа л асуудал энэ дээр харагдаад байгаа байхгүй юу...
Зочинmongol judag [202.21.106.115] 2015/06/23
Estoi judaggui batsaan chin usuhbayar geh buhuntsur duu.suhbatiig tiirsen biz deezugeer ene buh geed bgaa huduunii mangar mahnuudiig uzehgui toohgui bh heregtei gomo bish nutsgen mahan tolgoituudiig yug ni uzeh uu.ternii orond brazil shig fistaval jildee gantsa zhiovol bolno.tsagaan sar naadam geh yumiig bitgii too,bas adsaga urulduulj huuhed alaad bdgiig bolih heregtei.jinhene mongolbol demjeerei
Зочин [1.220.28.131] 2015/06/23
Чи юу хуцаж байгаагаа мэдэж байна уу? Хар малаа цагаан сар эрийн гурван наадам гэдэг чинь МОНГОЛын үндэсний хэмжээний том сочл өв уламжлал юм шүү. Жинхэнэ монгол бол дэмжээрэй гэчихжээ чи тэгээд одоо монгол болж таарах уу?
Зочин [202.179.18.91] 2015/06/23