Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Эхнэрээ хөнөөсөн залууд 24 жил хорих ял оноолоо

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх нэр бүхий зочид буудалд эхнэрээ хөнөөсөн А-д холбогдох хүн амины хэргийг шүүгчид уржигдар дэнсэлж, шүүгдэгчийг 24 жил хорих ял оноолоо.
 
Энэ оны долдугаар сарын 29-нд болсон өмнөх шүүх хуралаар А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24.1-т заасныг үндэслэн, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон юм. А өмнө нь дөрвөн удаа ял шийтгүүлж байсан бөгөөд хоёр нь хүнд гэмт хэрэг байжээ.
 
Энэ оны дөрөвдүгээр сарын 4-5-нд шилжих шөнө шүүгдэгч А хамтран амьдрагч Н, түүний танил А-тай зочид буудалд ороод хамт архи ууж, согтсон Н-ийгээ үл ялих зүйлээр шалтаглан зодож, хөнөөжээ. Түүнчлэн талийгаачийн найз А-г ямар ч шалтгаангүйгээр, шар айрагны шилээр толгой руу нь цохиж танхайрсан байна.
 
Түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж, онц харгис аргаар санаатай бүрэлгэсэн, зэвсгийн чанартай зүйл ашиглан бусдад хөнгөн гэмтэл учруулсан хэмээн шүүгчид үзсэн байна. А-д оногдуулсан 24 жил хорих ялын эхний 10 жилийг гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)