Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Гудамж, талбайд явуулын хөдөлгөөнт камер ажиллуулж эхэлжээ

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан ЦЕГ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон ТББ-уудтай хамтран бүхий л төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж. Тодруулбал, сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа гэм т хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “School Police” үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Ирэх есдүгээр сарын 1-н гэхэд бүх ерөнхий боловсролын сургуульд “School Police” хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллах тал дээр чиглэл өгсөн байна.
 
Мөн нутаг дэвсгэр хариуцаж байгаа цагдаагийн албан хаагчид хөдөлгөөнд болон явган эргүүлээ идэвхжүүлэх гэнэ. Түүнчлэн теле хяналтын камераар хийж байгаа хяналтын ажиллагаагаа эрчимжүүлэх, МХЕГ, Авто тээврийн газартай хамтран “Оюутан тээвэр”, Монголын сурагчдын холбоо, Оюутны холбоотой хамтран “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгааг дуулгав.
 
Тодруулбал, халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хүний хөл хөдөлгөөн ихтэй газруудад цагдаагийн байгууллагын хүн хүчийг нэмж байгаа бөгөөд “Нарантуул”, “Сандэй плаза” зэрэг томоохон худалдааны төв, гудамж, Багшийн дээд, Хөдөө аж ахуйн яам зэрэг олон нийтийн төвлөрөл ихтэй газруудад  явуулын хөдөлгөөнт камер байрлуулан ажиллаж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)