Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Алтан медальтай тамирчдад насаараа үнэгүй нисэх эрх өгчээ

Хямд үнээр өрсөлддөг Малайзийн агаарын тээврийн AirAsia компани Рио 2016-аас алтан медаль хүртсэн ASEAN-ий гишүүн орнуудын тамирчдад “насаараа үнэгүй зорчих” эрх олгож байгаагаа өчигдөр буюу Пүрэв гарагт мэдээлжээ. ASEAN бол зүүн өмнөд Азийн улс орнуудын холбоо юм. Харин мөнгө, хүрэл медаль хүртсэн бол тав болон хоёр жил үнэгүй аялах эрх олгохоор болсон байна. Үүнд тус компанийн нислэг үйлддэг Ази, Австрали, Ойрх Дорнод, Африкийн 120 чиглэл багтаж байгаа гэнэ. Энэ жилийн Олимпийн наадамд ASEAN-ы орнуудаас Сингапурын усан сэлэгч, Индонезийн бадминтоны хос, Вьетнамын буудлагын тамирчин, Тайландын хүндийн өргөлтийн хоёр тамирчин алтан медаль хүртсэн юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)