Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Сүрьеэтэй тэмцэхэд үргэлжлүүлэн туслахыг Глобал сангаас хүсэв

Монгол Улсад БЗДХ/ДОХ/, сүрьеэгийн тархалтыг бууруулах, эрүүл мэндийн тогтолцоог  бэхжүүлэхэд техникийн болон санхүүгийн дэмжлэгийг үзүүлсээр ирсэн байгууллага бол Глобал сан юм.
Сүүлийн 12 жилийн турш дээрх чиглэлээр олон төсөл, хөтөлбөрт хамтран ажиллаж буй тус санг сүрьеэтэй тэмцэх шинэ төсөл хөтөлбөрт хамтран, тусламж дэмжлэгээ үргэлжлүүлэхийг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хүсчээ.
Өчигдөр тус сангийн Монгол Улсыг хариуцсан менежер Манаб Баснет дэд сайдтай уулзаж өөрсдийн хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагааг танилцуулсан байна.
Өнгөрсөн хугацаанд сүрьеэтэй тэмцэхэд Глобал сангийн зүгээс ихээхэн анхаарсан бөгөөд 2017 онд төсөл дуусахаар байгаа юм.
Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт  Эрүүл мэндийн салбарт Сүрьеэ өвчнийг үндэсний томоохон хөтөлбөр болгон боловсруулж батлуулахаар зорилтоо болгосон. Хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг ажилласны үр дүнд ирэх сард Засгийн газрын хуралдаанд оруулахаар тусгажээ.
Сүрьеэгийн шинэ төслийг эхлүүлэх ажил  яамны удирдлагын анхааралд  байгаа ойрын хугацаанд шуурхай арга хэмжээ авч шийдвэрлэх аж.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)