Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Хоёр намын бүлэг хуралдсан ч мэдээлэл хийсэнгүй

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр болохоор товлогдоод буй. Үүнтэй холбогдуулан хоёр намын бүлэг үдээс өмнө Төрийн ордонд хуралдсан ч тодорхой мэдээлэл хийсэнгүй.
 
Эх сурвалжийг мэдээлснээр бүлгүүд ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан хамтарсан ажлын хэсэг байгуулжээ.  Мөн үдээс хойш буюу 14 цагаас УИХ-ын Байнгын хороод хуралдах юм байна.
 
Ээлжит бус чуулган есдүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд 23 асуудал хэлэлцэхээр баталсан. Тухайлбал, 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталж, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн үеэр ашиглах техник хэрэгсэл, сонгуулийн зардал дээр 5.8 тэрбум төгрөгийг нэмж тусгах талаар хэлэлцэнэ.
 
Мөн өмнөх УИХ-аар хэлэлцэж амжаагүй асуудлуудыг төлөвлөсөн бөгөөд 2015 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайлан, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн төсөөлөл, улс орны эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл багтжээ. Түүнчлэн энэ оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүд, Ю.Цэдэнбал агсны 100 насны алдар гавьяаг мөнхжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэх аж.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)