Энэ сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэгт нэгэн байгууллагаас их хэмжээний ам.доллар хулгайд алдагдсан хэрэг гарчээ.
Тус байгууллагын хяналтын камерт бичигдсэнээс үзэхэд хулгайч этгээдүүд хоёулаа явсан бөгөөд 30 орчим насны дунд зэргийн нуруутай залуучууд байсан байна. Эдгээр этгээдүүд нь хулгайлсан ам.доллараа солиулж, үрэх өндөр магадлалтай тул албан байгуулага, банк, санхүүгийн байгууллага, хувь хүн та бүхэн зурагт буй эдгээр залуусыг харсан , таньж мэддэг бол бидэнд мэдэгдэж иргэнийхээ үүргийг биелүүлэн бидний ажилд туслана уу!!!
Мэдээлэл хүлээн авах утас: 102, 9900-3888