Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Өнөө өглөө Хойд Солонгос Япон руу чиглүүлж пуужин харвалаа

Орон нутгийн цагаар өглөөний 5:30 цагт Хойд Солонгос шумбагч онгоцноос баллистик пуужин харвасан нь Японы тэнгист туссан байна.
 
Пуужин харвасан цэг нь Хойд Солонгосын зүүн хойд эргийн Синпо хотын ойролцоо байжээ.
 
Энэхүү пуужингийн туршилт нь өнгөрсөн Даваа гарагт эхэлсэн Өмнөд Солонгос-АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтыг эсэргүүцсэн үйлдэл болж байна.
 
Хойд Солонгос шумбагч онгоцноос пуужин харвах туршилтыг өнгөрсөн онд нэг удаа, энэ оны дөрөвдүгээр сард хоёр дахь удаагаа хийгээд байсан юм.
 
UGF (Ulchi Freedom Guardian) нэртэй цэргийн сургуулилалт нь 12 хоног үргэлжлэх ба Өмнөд Солонгосын 50,000, АНУ-ын 25,000 цэрэг оролцож байна. Талууд уг арга хэмжээгээ цэвэр “өөрийгөө хамгаалах” зорилготой гэж зарлаж байгаа бол Хойд Солонгос өөрт нь заналхийлсэн үйлдэл гэж буруутгаж байгаа юм.
 
Үүнээс гадна Өмнөд Солонгосын тал пуужингаас хамгаалах орчин үеийн THAAD системийг АНУ-аас авахаар болсон нь Хойд Солонгосын ширүүн шүүмжлэлтэй тулгараад байгаа. Ингэснээр Солонгосын хойгийн аюулгүй байдлыг дордуулна гэж үзэж байгаагаа Хятад улс ч илэрхийлсээр байгаа юм.
 
Японы ерөнхий сайд Шинзо Абэ Пьёньяны энэ үйлдлийг “ноцтой аюул” гэж үзэж байгаагаа илэрхийлээд Японы өөрийгөө хамгаалах хүчийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)