Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Монгол охины нэрэмжит олон улсын уралдаан болно

Шведийн “Victorinox” компаниас өнгөрсөн жил зохион байгуулсан, шилдэг дизайнтай хутга шалгаруулах олон улсын уралдаанд Сингапур улсад амьдардаг Б.Эрдэнэчимэг гэх монгол охин “Rainforest walк” бүтээлээрээ түрүүлсэн.
 
Зураач, мультмедиа дизайнер гээд дүрслэх урлаг, мэдээллийн технологийн салбарын 1024 оролцогчоос шалгарсан түүний загвар бүхий хутгыг өдгөө олон улсад худалдаж буй. Тэгвэл тус компани энэ жилийн “Victorinax 2017” уралдаанаа манай дизайнерийн нэрэмжит болгон зарлаж, ан амьтдын сэдэвт бүтээл хүлээн авахаа мэдэгджээ.
 
Энэ тухай Б.Эрдэнэчимэг “Монголд байдаг мазаалай, ирвэс, хавтгай гээд ховор амьтнаа дэлхийд таниулах боломж нь энэ уралдаан. Тиймээс монгол дизайнеруудаа идэвхтэй оролцоосой гэж хүсэж байна” гэжээ. Уг уралдааны ялагч 37.500 мянган ам.доллароор шагнуулахаас гадна нэрийн бүтээлээ тус компаниар дамжуулан дэлхий дахинд түгээх боломжтой юм байна.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)