Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Тарвагны тулам тээвэрлэж яваад баригджээ

Сонгинохайрхан дүүргийн 22 товчоогоор хууль бусаар их хэмжээний тарваганы тулам тээвэрлэж явсан этгээдийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид илрүүлжээ. Тодруулбал, өчигдөр Говь-Алтай аймгийн иргэн 47 настай М гэх эмэгтэй "Istana" маркийн автомашинд 90 ширхэг тарваганы тулам хууль бусаар тээвэрлэж явсныг байцаагчид илрүүлэн, хураасан байна. 
 
Нийслэлийн Засаг дарга "Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай" захирамж гаргасан. Энэ хүрээнд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн байцаагчид шалгалт хийх явцдаа ийнхүү дээрх зөрчлийг илрүүлжээ. 
 
Дээрх захирамж гарснаас хойш мэргэжлийн хяналтын байцаагчид нийтдээ 120 гаруй тулмыг илрүүлж, хураан устгалд оруулаад байгаа аж.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)