Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Хас банкны АТМ-ээс болгоомжил

    Өнөөгийн нийгэмд бид бэлэн мөнгө хэрэглэхээс илүүтэйгээр банкны карт ашигладаг болсон. Авч явхад авсаархан, цэвэрхэн хамгийн гол нь аюулгүй гэдэг үндэслэлээр хэрэглэдэг. Өнгөрсөн долоо хоногоос эхлээд Хас банкны АТМ-ээр үйлчлүүлсэн бүх банкны Union pay карт эрсдэлд орсон байна. Учир нь Хас банкны АТМ-д үл мэдэгдэх этгээдүүд пластик бүхий зүйл нааж үйлчлүүлэгч мөнгө авах гээд картаа хийх хооронд тухайн хүний бүх мэдээлэл наасан пластик руу хуулагддаг аж. Тэгээд мөнгөө авсан хүн картаа аваад явахад түүний мэдээллээр үлдсэн бүх мөнгийг нь гаргаж авдаг хэрэг газар аваад байгаа гэнэ.
 Өнгөрсөн долоо хоногт Хаан банкны Unionpay картууд аль ч АТМ рүү хийсэн “таны карт хүчингүй” байна гэж гараад картаа ашиглаж болохгүй байсан. Чухам яагаад ингэж гараад байгаа талаар банкны ажилтан ч тодорхой мэдээлэлгүй байсан юм.
 
Одоогоор хэдэн хүмүүсийн картнаас хичнээн зуун сая төгрөг авсан талаар тодорхой мэдээлэл хараахан гарч амжаагүй байгаа аж. Гэхдээ яагаад заавал Хас банкны АТМ тэдгээр луйварчдын бай болсон юм болоо. Магадгүй нууцлал багатай учраас орчин үеийн технологи ашиглаад Хас банкны АТМ-ыг сонгосон байж мэднэ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)