Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Хайртай залуугынхаа нууцыг алгыг нь хараад л мэдээрэй

Хүний гарын алга амьдралын нь олон зүйлийг хэлж өгдөг гэдгийг бид мэднэ. Ялангуяа эрчүүдийн гарын алганаас түүний сексийн чадавхи, дур хүслийн талаар олон зүйлийг олж мэдэж болдог гэнэ. Эр хүний гарын алганд тэдний яагаад ч нууж чаддаггүй 5 чухал нууц бий. Та үүнийг уншаад саяхан танилцсан залуугийнхаа гарыг өөрт нь мэдэгдэлгүйгээр судалж ч чадах нь.
 
1. Түүний сексийн чадавхи
Гарын хуруунуудын нь доогуур алгыг нь хөндлөн гарсан зүрхний шугамыг нь хайж ол. Хэрвээ зүрхний шугам нь тан руу инээмсэглэж байгаа мэт зураас байвал тэрээр дурлан, хайрлах боловч таны бүх л анхаарал, хайр халамж нь түүний төлөө байхыг хүсдэг. Хэрвээ зүрхний шугам нь мурийж тахийгаагүй шулуун байвал сексэд шунамхай, ерөнхийдөө сувдаг зантай байж болзошгүй.
 
2. Тэр үнэнч байж чадах уу?
Түүний үнэнч байж чадах эсэхийг нь мэдэхийг хүсвэл чигчий хурууны нь доогуур явсан амьдралын нь шугамыг анхааралтай ажигла. Ганц, гүн зураас байвал тэр илүү тогтвортой сэтгэлтэй байх болно. Харин олон жижиг зурааснууд байвал түүний толгойг эргүүлэх илүү хялбар байдаг байна.
 
3. Дур хүсэл нь хэр өндөр байдаг вэ?
Хэрвээ залуугийн тань ядам хуруу харьцангуй урт бол сексийн хүсэл сонирхол өндөртэй хүн байна.
 
4. Тэр бэлэг өгөгч үү, авагч уу?
Хэрвээ эрэгтэй хүн бүх хуруугаа нийлүүлэхэд хуруунуудын бүр угаар нь гэрэл нэвтэрч байвал тэр хүн тун ч өгөөмөр нэгэн гэнэ. Ерөнхийдөө гарын салаагаар нь мөнгө урсч байдаг ажээ. Харин огт гэрэл харагдахгүй байвал тэрээр харамч, хувиа бодсон хүний шинж гэнэ.
 
5. Тэр орондоо ямар вэ?
Хэрвээ эрэгтэй хүн гараа сарвайхад эрхий хуруу нь арагшаа хотойж байвал тэрээр орондоо сэтгэл хөдлөмтгий, зугаатай, элдвийг санаачлан туршиж үзэх дуртай байдаг байна. Харин эрхий хуруу нь хотойхгүй тэгш байвал тэр уламжлалт ганц л байрлалаар секс хийдэг, эсвэл бүр сексэд идэвхгүй хүн байх бололцоотой ажээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)