Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Хуурамч юаныг хэрхэн таних вэ?

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан БНХАУ-ыг зорих худалдаачид олширчээ. Гэвч хуурамч мөнгөн тэмдэгтээс болж, манай улсын иргэд Хятадын цагдаад шалгагдах тохиолдол цөөнгүй гарч байна. Мөн дотоодын арилжааны банкинд хуурамч дэвсгэрт солиулах гэсэн оролдлого ч ихсэж буй аж.
 
Тухайлбал, энэ сарын 16-нд нийслэлийн Баянгол дүүргийн V хороон дахь ХААН банкны салбарт нэгэн эмэгтэй хуурамч юань солиулахаар оролджээ. Тэрбээр YB888888 серийн дугаартай хуурамч 100 юанийн дэвсгэрттэй байсан гэнэ. Энэ талаар цагдаагийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад “Их хэмжээний мөнгөн дотор 100 ам.доллар, 100 юань, арав, хорин мянгатын хуурамч дэвсгэрт хийсэн зөрчил багагүй илэрдэг.
 
Сүүлийн үед 1999, 2005 онд үйлдвэрлэсэн 50, 100 юанийг их хэмжээгээр хуурамчаар хийж, тарааснаас болж иргэд хохирч буй. Ялангуяа хуурамч дэвсгэрт авсан гэдгээ хил давсан хойноо мэдсэн хүн олон байна. Тиймээс юань худалдан авахдаа баталгаатай газарт хандан, сайн шалгаж үзэх нь зүйтэй” гэв.
 
Жинхэнэ болон хуурамч дэвсгэртийг хэрхэн ялгах талаар албаны хүний зөвлөснийг хүргэе.
 
• 50 юанийн дэвсгэртийг цаасан дээр үрэхэд ногоон, 100-гаас хүрэн улаан будаг гардаг бол хуурамчаас нь ямар ч будаг гарахгүй
 
• Дэвсгэртийг налуулахад 100 гэсэн тооны ногоон өнгө хувирдаг. Хуурамчийнх нь ногоон хэвээрээ байдаг.
 
• Жинхэнэ дэвсгэртийн цаас иржгэр байдаг бол хуурамч нь гөлгөр.
 
• Жинхэнэ дэвсгэртийн зураг дээрх хүний үс тэмтрэхэд мэдрэгдэнэ.
 
• Жинхэнэ дэвсгэртийг нухахад шажигнах дуу тасралтгүй гардаг бол хуурамчаас нь цаасны чимээ гарна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)