Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Хөрөнгийн бирж Монголын Даатгагчдын холбоотой хамтарч ажиллана

Монголын Хөрөнгийн биржээс хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгын хүрээнд Монголын Даатгагчдын холбоотой хамтран ажиллахаар боллоо.
Санхүүгийн салбарын гурван гол тулгуурын хоёр нь болох үнэт цаасны салбар болон даатгалын салбар нийлээд санхүүгийн салбарын хоёр орчим хувийг эзэлдэг.
Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд дээрх салбаруудын төлөөлөгчид хамтран ажилласнаар санхүүгийн салбар тэнцвэртэй хөгжих боломж бүрдэж, санхүүгийн салбарт чухал ахиц гаргана гэдгийг албаны хүмүүс онцолж байна.
Хамтын ажиллагааны эхлэл болгон талууд өчигдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт талууд үнэт цаасны зах зээлд санхүүгийн шинэ хэрэгсэл буюу даатгагдсан компанийн бонд нэвтрүүлэхэд хамтран ажиллах, даатгалын нөөц сангуудад төвлөрсөн мөнгөн хөрөнгийг үнэт цаасны зах зээлд оруулах юм.
 
Мөн даатгалын компаниудаас IPO хийхэд МХБ-ээс мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, хөрөнгө оруулагч, харилцагчид болон салбарын мэргэжлийн байгууллагууд хооронд үр дүнтэй уулзалт, семинар, сургалтыг тогтмол зохион байгуулж байх зэрэг хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэлүүдийг тусгажээ.
Санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээний эхэнд Монголын даатгагчдын холбооны ерөнхийлөгч хатагтай Д.Чулуунцэцэг “цан” цохин Монголын хөрөнгийн биржийн 5001 дэх удаагийн арилжааг нээлээ.
Талуудын шинээр нэвтрүүлэхээр зэхэж буй “Даатгагдсан компанийн бонд” нь хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулах, компаниудын хөрөнгө босгох боломжийг нэмэгдүүлнэ. 
Даатгалын компаниудын даатгалын нөөц сангуудад төвлөрөөд буй 13 орчим тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгөнөөс үнэт цаасны зах зээлд оруулснаар хөрөнгө оруулалтын зохистой ажиллагааг дэмжих, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүүгийн салбарын хөгжилд чухал ач холбогдолтой юм.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)