Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Энрике Иглесиас, Анна Курникова нар аль эрт гэрлэжээ

Дуучин Энрике Иглесиас саяхан Оросын теннисчин бүсгүй Анна Курниковатай нууцаар хуримласан гэдгээ ам алдаад ярьчихсан аж. Сэтгүүлчдэд өгсөн нэгэн ярилцлагынхаа үеэр дуучин залуу гэр бүл болон хайр дурлалын талаар асуусан асуултуудад хариулж байв. Сэтгүүлчид түүнээс хэзээ нэгэн цагт хүнтэй гэр бүл болохоор төлөвлөж байна уу гэж асуутал Энрике “Ирээдүйд намайг юу хүлээж байгааг би мэдэхгүй” гээд инээмсэглэжээ. 
 
Хэвлэлийнхэн тэр даруй л түүнийг аль эрт гэрлэсэн мөртлөө үүнийгээ ихэд нууцалж байгаа юм байна хэмээн таамаглав. Мөн саяхан Анна Курниковагийн нэгэн гэрэл зураг олны хүртээл болсон билээ. Тэр зурган дээр тамирчин бүсгүйн ядам хуруунд хуримын бөгж гялалзаж байсан юм. Сарын өмнө хүмүүс Энрикегээс найз бүсгүйдээ хайртай юу гэж асуутал тэрбээр “Одоо бол би 100 хувь тийм гэж хэлнэ. Гэхдээ юу болохыг та нар намайг 90 нас хүрсэн хойно асуу л даа. Тэр үед би яг л ийм хариулт өгөх байх” гэж үнэнээ хэлжээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)