Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Барс-2 худалдааны төвийн байр шатжээ

Нийслэлд өчигдөр гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 4 дуудлагатай байлаа. Үүнд: Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Баруун туруун”-ы 8 дугаар гудамжийн 125 тоотод иргэн Г-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 10:59 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Барс-2 худалдааны төвийн байр  шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 19:07 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 16 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр, нийт 32 албан хаагч, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны “Хөтөл”-ийн 8 дугаар гудамжийн 18 тоотод иргэн Л-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 19:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны “Сансар”-ын 53 дугаар байрны цахилгаан хувиарлах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 20:38 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 5 албан хаагч, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн 2 дугаар хэсгийн 78 тоотод иргэн О-н малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 14:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 6 албан хаагч, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 35 дугаар байрны дэргэд 3 тоотод иргэн Т-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 16:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, Дархан-Уул аймгийн Дархан сумын Хайрхан багийн 7 дугаар байрны гадна иргэн О-н тавиулан шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 55 дугаар ангийн 6 албан хаагч, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан нэхий” ХХК-ийн хогын цэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 21:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан байна. 
 
Мэдээний эх сурвалж: www.time.mn
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)