Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

4 сайдын нэрийг өргөн барилгүй хойшлуулжээ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод Засгийн газрын сайд нарынхаа нэрийг өргөн барьсан байна. Гэхдээ нийт 15 сайдаас 11-ийг нь өргөн барьж, шүүмжлэл дагуулсан 4 сайдын нэрийг өргөн барилгүйгээр, түр хойшлуулжээ. Тодруулбал, БХБ-ын сайдад нэр дэвшсэн Д.Өнөрболор, Эрчим хүчний  сайдад нэр дэвшсэн Ц.Цэнгэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшсэн Ц.Анандбазар, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшсэн Ж.Цолмон нарын нэрийг өргөн бариагүй бололтой. Тэднийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн аж.   
 
Түүнчлэн нэр бүхий сайдууд нь олон нийт болон МАН-ын зарим гишүүдийн зүгээс маш хүчтэй шүүмжлэл дагуулсан билээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)