Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Жүжигчин Б.Даваажав “Шударга журам” медалиар энгэрээ мялаажээ

Монголын хошин урлагийн “Комеди” театрын захирал, жүжигчин Б.Даваажав өнгөрсөн гуравдугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө болсон байгалийн гамшигт үзэгдэл цасан шуурганы үеэр 13 иргэний амь насыг авран хамгаалсан билээ. Тэрбээр өөрийн жолооч болох Е.Хишиг-Эрдэнийн хамт Архангай аймгийн Хангай суманд тоглолт хийж явах үеэрээ цасан шуурганд автомашин нь эвдэрч, хээр саатсан эдгээр хүмүүсийг аврахын тулд өөрсдийн амь насыг үл хайхран зүтгэсэн гэдэг.
Авьяаслаг жүжигчин залуугийн аварсан эдгээр хүмүүсийн дунд гурван жирэмсэн эмэгтэй, хоёр хүүхэд явж байжээ. Ийнхүү баатарлаг эр зориг гарган олон хүмүүсийн амь насыг аварсан тэднийг ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар “Онцгой байдлын албаны төлөө-3” тэмдгээр шагнаж байсан.
Харин өнөөдөр жүжигчин Б.Даваажав “Шударга журам” медалиар энгэрээ мялааж буй баяртай мэдээг үзэгч фэнүүддээ дуулгалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 89 дүгээр зарлигаар "Комеди театр"-ын захирал МУСТА, жүжигчин Банди овогтой Даваажавыг "Шударга журам" медалиар шагнасан энэхүү мэдээлэл цахим ертөнцөд цацагджээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)