Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Шаарлагад нийцэхгүй микрог үйлчилгээнээс хасна

Ирэх сарын 1-нээс стандартын шаардлагад нийцээгүй 171 микро автобусыг үйлчилгээнээс хасна. Нийслэлийн хэмжээнд үйлчилгээ эрхэлж байгаа микро автобуснаас насжилт нь дууссан буюу 12-оос дээш жил үйлчилгээнд явсан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахгүй гэдгээ Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээллээ.
Харин том оврын автобустай чиглэл давхцаагүй, зорчих тээврийн стандартад нийцсэн 45 микро автобус нийтийн тээвэрт үйлчлэх юм байна. Эдгээр 45 микро автобусыг нийтийн тээвэрт зайлшгүй хэрэгтэй гэж үзээд том оврын автобус явах боломжгүй Сонгинохайрхан дүүргийн XXIII хороо, Баянгол дүүргийн XXII хороо, Баруунтуруун, Партизаны чиглэлд иргэдэд үйлчлүүлэх аж.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)