Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

ХДХВ-ын шинэ вакциныг Өмнөд Африкт туршина

2015 ОНД 2,1 сая хүн ХДХВ-ын халдвар авчээ
 
Эрдэмтэд ХДХВ-ын шинэ вакциныг Өмнөд Африкт туршихаар болсоноо зарлалаа. Тус вакцин нь эмнэлгийн туршилтанд хэрэглэхэд аюулгүй гэж тэд үзэж байна. 2015 онд дэлхий даяар 2 сая нэг зуун мянган хүн ХДХВ-ын халдвар авчээ.
 
Эмнэлгийн туршилтанд хэрэглэж болох нь тогтоогдсоны дараа ХДХВ-ын шинэ вакциныг энэ оны сүүлээр Өмнөд Африкт туршихаар боллоо. ХДХВ-ын вирус Африкт тахал мэт тархсан бөгөөд шинээр халдвар  авсан 3 тохиолдлын хоёр нь Сахарын Африкт бүртгэгдэж байгаа юм. АЛВАК-ЭЙЧ АЙ ВИ /ALVAC-HIV/gp120/ нэртэй вакцины туршилтанд эрүүл мэндийн 252 сайн дурын хүн орсон бөгөөд туршилтын хариуг Мягмар гаригт танилцуулжээ. “Энэ вакциныг ирээдүйтэй эсэхийг нь мэдэхийн тулд урьдчилсан туршилт хийсэн” хэмээн Кэйп Таун дахь “Десмонд Туту Төв”-ийн  дэд захирал Линда Гэйл Беккер ярьсан юм. Туршилтын дүнд вакцин ХДХВ-ын эсрэг 31 хувийн хамгаалалт үзүүлж байжээ. Энэ үзүүлэлт нь энэ салбарт олон жил амжилтгүй ажилласан судлаачдын хувьд том амжилт болж байна.
 
Амжилтандаа урамшсан судлаачид 2016 оны 11 дүгээр сараас эхлэн гурван жилийн турш Өмнөд Африкийн дөрвөн бүсэд нийт 5400 хүнд шинэ вакцинаа туршихаар болжээ. Энэ удаад судалгааны үр дүнг 60 хувь хүртэл нэмэгдүүлэхийг хүсч байна хэмээн тус судалгааг ивээн тэтгэгч Үндэсний Харшил, Халдварт Өвчнө Төвийн дарга Энтони Фауки ярьсан байна. 2005-2015 оны хооронд ХДХВ-ын халдвар авсан хүний тоо 0,7 хувиар буурчээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)