Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Хятадууд Iphone, KFC, Америкд үйлдвэрлэсэн бүтээгдхүүнээс татгалзхыг уриаллаа

Сүүлийн өдрүүдэд Өмнөд Хятадын Тэнгис дэхь газар нутгийн маргааныг олон улсын шүүх хэлэлцээд Бээжингийн эсрэг дүгнэлт гаргасантай холбоотой эсэргүүцлийн жагсаал цуглаан Хятадын хотуудад өрнөж байна.
 
Тэд уг шийдвэрийг АНУ-ын хатгаасаар гаргасан гэж үзээд Америк бараа, бүтээгдэхүүнээс татгалзахыг эх орон нэгтнүүддээ уриалж эхлээд байгаа юм.
 
Уг тэмцлийн хүрээнд тэд KFC түргэн хоолны газарт үйлчлүүлэхгүй байхыг уриалан, гадна үүдэнд нь цуглаан хийж байна. Үүнээс гадна саяхны нэг цуглааны үеэр iPhone утаснуудыг эвдлэн сүйтгэж, эх орондоо үйлдвэрлэсэн гар утас хэрэглэхийг уриалжээ.
 
АНУ-ын холбоотон Филиппин улс Хятад улстай үүсээд байгаа газар нутгийн маргааны асуудлаар Гаагийн олон улсын шүүхэд гомдол гаргаад байсан юм.
 
Өнгөрсөн долоо хоногт уг хурлын шийдвэр гарч Өмнөд Хятадын Тэнгис дэх маргалдаж байгаа ихэнх арал Хятадынх гэсэн үндэслэл алга гэсэн дүгнэлт гаргасан.
 
Харин иргэдийн дунд үүсээд байгаа дээрх тэмцлийн хэлбэрүүдийг Хятадын Шиньхуа зэрэг төрийн мэдээллийн сувгууд буруутгасан мэдэгдлийг өчигдөр буюу Лхагва гарагт гаргажээ.
 
Мэдэгдэлд “Энэ бол эх оронч үзлээ илэрхийлэх зөв арга биш” гээд иргэдээ тайван, ухаалаг байхыг уриалсан байна.
 
KFC түргэн хоолны сүлжээ нь Хятадад 5,000 орчим салбартай хамгийн том сүлжээ. Харин Apple компанийн хувьд Хятадын зах зээлд хууль эрх зүйн олон асуудалтай тулгараад байгаа юм
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)