Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Усанд живж байсан хоёр иргэнийг аварчээ

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн томилгоот бүрэлдэхүүн 2016 оны долоодугаар сарын 19-ны өдрийн 12:00-20:30 цагийн хооронд Орхон голын эрэг дагуу усны ослоос урьдчилан сэргийлэх ээлжит эргүүлээ хийжээ.
 
Гэтэл энэ хугацаанд хоёр иргэн согтуугаар усанд орж байгаад хөл алдан  живж, гол даган урсаж байсан аж. Ингээд Эрэн хайх аврах ангийн усчин аврагчид аврах ажиллагаа явуулан, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, иргэдийг Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна. 
 
Голын  усны төвшин ихэсч үерийн аюултай түвшинд хүрсэн, ойрын өдрүүдэд  халуун өдрүүд үргэлжлэх төлөвтэй байгаа тул нийт ард иргэддээ усанд осолдохоос урьдчилан сэргийлж, ялангуяа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол мөрний уснаас хол байхыг анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)