Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

ОХУ БЕЛАРУСИАС БАЙГАЛИЙН ХИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ҮНЭ 270 САЯ АМ.ДОЛЛАРЫГ НЭХЭЖ БАЙНА

ОХУ-ын Эрчим хүчний яамны сайд Александр Новак Reuters-т өгсөн ярилцлагадаа Беларусь улсад ОХУ-аас нийлүүлсэн байгалийн хийн хангамжийн төлбөрийн өр 270 сая ам.доллар хүрсэн байна.
 
"Беларусь "Газпром"-д байгалийн хийн хангамжийн 270 сая гаруй долларын өртэй" хэмээн Новакийн хэлснийг тус агентлаг иш татсан юм.
 
"Ерөнхий сайд нар (ОХУ, Беларусь - ред) хоорондын хэлэлцээрийг зохион байгуулсан ба ирэх өдрүүдэд яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ. Бидний байр суурь бол өрийг төлсөн байх ёстой гэж үзэж байна" хэмээн Новак хэлжээ.
 
ОХУ-ын тал хуримтлагдсан өр тавдугаар сарын эцэст 220 сая доллар хүрсэн учраас эргэн төлөлтийг шаардаж эхэлжээ.
 
Минскийн хувьд эргээд энэ өрийг одоогийн гэрээний үнэ мянган шоо метр тутамд 132,77 ам.доллар байгаа нь шударга бус гэж зарлаж байна. Тавдугаар сард Беларусийн Эрчим хүчний сайд Владимир Потупчик тооцоог 73 ам.доллар хүргэхийг Минск хүсч байгаа гэжээ. Тавдугаар сарын эхээр "Газпром трансгаз Беларус" нь Олон улсын арбитрын шүүхэд бүгд найрамдах улсын төрийн өмчит аж ахуйн нэгжээс Беларусьт нийлүүлсэн хийний үнийг нэхэмжлэн давж заалдсан.
 
Беларусь Улсын нутаг дэвсгэр дээр Оросын байгалийн хийг нийлүүлэгч нь "Газпром Tрансгаз Беларусь" (2011-аас өмнө "Газпром"-ын 100% охин компани "Белтрансгаз") юм. 2015 онд бүгд найрамдах улсад ОХУ-аас нийлүүлсэн байгалийн хий 18,79 тэрбум шоо метр болсон байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)