Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас урамшууллын аян зарлажээ

Цахилгаан эрчим хүчний http://my.tog.mn/ цахим үйлчилгээг хэрэглэгчдэд таниулах, ашиглалтыг нэмэгдүүлэх, үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, цаг алдалгүй хүргэх зорилгоор Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ /УБЦТС/ ТӨХК-иас цахим үйлчилгээг ашигладаг хэрэглэгчдийнхээ дунд урамшууллын аян зарлажээ.  Аян 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс  9 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилэх юм байна. Энэхүү аянд УБЦТС ТӨХК-ийн бүх хэрэглэгч оролцох боломжтой бөгөөд цахилгаан эрчим хүчний http://my.tog.mn/ цахим үйлчилгээг ашигладаг хэрэглэгч өөрийн танилуудаа энэ системд урих ба уригдсан танил нь системд бүртгүүлсэн тохиолдолд урьсан хэрэглэгч нь урамшууллын 1, ашигласан тохиолдолд 2 оноо авах байдлаар урамшуулалд орох юм. Урамшуулал авч эхлэх босго оноо 30 байх бөгөөд босго оноогоо давсан хэрэглэгчдийн 1 оноог 500 төгрөг, 2 оноог 1000 төгрөгөөр тооцно гэж УБЦТС ТӨХК-иас мэдээллээ. Оролцогчдын цуглуулсан оноонд тохирох мөнгөн урамшууллыг аянд хамрагдах сар бүрийн 20-нд тооцож, 23-ны өдрийн дотор http://my.tog.mn/ -д бүртгүүлсэн данс руу нь шилжүүлж, олгох юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК-ИАС УРАМШУУЛЛЫН АЯН ЗАРЛАЖЭЭ
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)