Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Газ үнэрлэсэн 2 хүүхдийн нэг нь нас баржээ

Сүүлийн үед бага насны хүүхдүүд ахуйни хэрэглээний газ үнэрлэж мансуурах хэрэг гарсаар байна.
 
Өнгөрсөн хавар гэхэд л өсвөр насны гурван хүүхэд сургуулийн хашаанд мансуурч байгаад нэг нь ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн ч тусламж авч чадалгүй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
 
Тэгвэл ийм төрлийн гэмт хэрэг өчигдөр дахин гарчээ. Тодруулбал, СХД-18 “Гал унтраах 26-р ангийн хажууд хоёр хүүхэд шингэрүүлсэн хий үнэртээд нэг хүүхэд нь ухаангүй байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага авч шалгахад...... байрны ... тоотод суух Ц /эр.16н/ нь ил харагдах гэмтэл шархгүй нас барсан, хэргийн эд мөрийн баримтаар БНХАУ-д үйлдвэрлэсэн шингэрүүлсэн хийн сав 2 ширхэгийг хураан авч, хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
 
Ийнхүү өсвөр насны хүүхдүүд буруу зүйлд уруу татагдах, ахуйн болон мансууруулах төрлийн бодистой холбоотой элдэв зүйлсийг үнэрлэж, хэрэглэж, донтож мансуурч байгаад эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад амиа алдах харамсалтай хэргүүд нэг биш нэлээн олон удаа гарлаа. Тиймээс эцэг эхчүүддээ шилжилтийн насны хүүхэддээ тавиха анхаарлаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)