Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Дональд Трамп албан ёсоор АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшлээ

Охайо мужийн Кливланд хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа Бүгд Найрдамдах Намын үндэсний чуулганаар дөнгөж сая Дональд Трампыг 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэрийг нь дэвшүүлэхээр сонголоо.
 
Муж мужаар төлөөлөгчдийн саналыг хураахад Трамп олонхийн саналыг авч чадсанаар удаан үргэлжилсэн сонгуульд нэр дэвших сунгаа өндөрлөж байна.
 
Нью Йорк хотын үл хөдлөх хөрөнгийн магнат, телевизийн реалити шоуны од, тэрбумтан Дональд Трамп ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигчтэй өрсөлдөнө.
 
Ардчилсан Намын үндэсний чуулган энэ сарын 25-28-нд Филадельфид болохоор товлогдсон байгаа. Энэ үеэр Ардчилсан намын сунгаанд шалгараад байгаа Хиллари Клинтоныг албан ёсоор нэр дэвшүүлэх эсэхийг шийдэх юм.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)