Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Шинэ засгийн газрын бүтэц

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар санал боловсруулснаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой зөвшилцөхөөр хүргүүллээ. 
 
Мөн саналаа УИХ-ын даргад өргөн барьж байна.
 
Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд болон Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, асуудал эрхэлсэн сайд нар гэсэн 16 сайд, 13 яамтай байхаар санал боловсруулжээ.
 
16 САЙД
  1. Монгол Улсын Ерөнхий сайд
  2. Монгол Улсын Шадар сайд
  3. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
  5. Гадаад харилцааны сайд
  6. Сангийн сайд
  7. Хууль зүй, дотоод хэргийн сайд
  8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
  9. Батлан хамгаалахын сайд
  10. Барилга, хот байгуулалтын сайд
  11. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд
  12. Зам, тээврийн сайд
  13. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
  14. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
  15. Эрчим хүчний сайд
  16. Эрүүл мэндийн сайд
 
13 ЯАМ
 Таван яам ЕРӨНХИЙ ЧИГ ҮҮРГИЙН байна. Өмнөх Засгийн газрын бүтцээр 15 яамтай байсныг 13 болгожээ. Үүнд Аж үйлдвэрийн яамыг Хүнс хөдөө аж ахуйн яамтай, Хөдөлмөрийн яамыг Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамтай нэгтгэсэн байна.
  • Байгаль орчин, аялал жуулчалын яам /Хуучнаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам/
  • Гадаад харилцааны яам /Хуучнаар Гадаад хэргийн яам/
  • Сангийн яам
  • Хууль зүй, дотоод хэргийн яам /Хуучнаар Хууль зүйн яам/
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /Хуучнаар Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам гэж тусдаа байсныг нэгтгэжээ.

Үлдсэн найм нь ЧИГЛЭЛИЙН яам байх аж.

  • Батлан хамгаалах яам
  • Барилга, хот байгуулалтын яам
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /Хуучнаар Боловсрол шинжлэх ухааны яам/
  • Зам, тээврийн яам
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам /Хуучнаар Уул уурхайн яам/
  • Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам /Хуучнаар Аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам тус тусдаа байсныг нэгтгэсэн/
  • Эрчим хүчний яам
  • Эрүүл мэндийн яам /Хуучнаар Эрүүл мэнд спортын яам/
Шинэ Засгийн газрын бүтцийг боловсруулахдаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн онцлог нөхцөл байдал, түүхэн уламжлал, хөгжлийн чиг хандлагыг харгалзсан байна.
 
Түүнчлэн Засгийн газрын агентлагуудын чиг үүргийн давхардлыг арилгаж, эрхлэх хүрээ, салбарыг оновчтой тогтоох, нөөцийг зөв хуваарилах, төрийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг чанартай, үр дүнтэй, шуурхай явуулах шаардлагад нийцүүлэн яамдын тоог бууруулж, зарим яамдыг өөрчлөн байгуулахаар санал боловсруулжээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)