Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Бейонсе, Жэй Зи нар шоу бизнесийн хамгийн өндөр орлоготой хос

Форбс сэтгүүл шоу бизнесийн хамгийн өндөр орлоготой хосыг нэрлэв. Тэд бол Бейонсе, Жэй Зи нар юм. Хосууд 107,5 сая доллар олж чадсан байна. Гол орлогыг нь дуучин Бейонсегийн гаргасан Lemonade цомог авчирчээ. Энэ цомогтоо багтсан дуунуудаараа дуучин бүсгүй аялан тоглолт хийсэн билээ. Зарим нэг орлогыг нь мэдээж Жэй Зи оруулсан. Гэхдээ мань хүн уран бүтээл туурвиагүй, харин өөрийн нэрийн бүтээгдэхүүн болох Armand de Brignac оргилуун дарс, D’Usse шарзыг зарсныхаа хүчинд энэ орлогыг олсон гэнэ. 
 
Ер нь бол энэ хоёр уг амжилтынхаа эх сурвалжийг дуучин Тэйлор Свифтээс хайх ёстой. Свифт бүсгүй Кэлвин Харристай учрахаа больсон билээ. Тэйлор бүсгүй уг жагсаалтын өнгөрсөн жилийн тэргүүлэгч нь байсан бөгөөд дээрх асуудлаас болж удаах байрт орсон байна.
 
Гэхдээ Тэйлор Свифт Форбс сэтгүүлийн чансаанд хамгийн өндөр орлоготой алдартан гэдгээрээ багтсан. Тэрбээр Рианна, Мадонна, Адель зэрэг оддыг ардаа орхисон юм.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)