Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Аймгийн засаг дарга нарын нэрс тодорч эхэллээ

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр буюу 18-нд хуралдлаа. Хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэх болов уу гэсэн хүлээлттэй байсан ч аймгийн Засаг дарга нарын нэрсийг хэлэлцлээ. МАН-ын УИХ дахь бүлэг өнөөдөр хуралдана. Тус хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний талаар хэлэлцэж магадгүй байна.
УИХ-ын сонгуультай зэрэгцэн явуулсан аймаг, нийслэлийн сонгуульд МАН мөн дийлэнх саналыг буюу 21 аймгийн 20-д нь ялалт байгуулсан билээ. Ингээд дараах нэрс одоогоор тодроод байна.
 
  • Архангай Ц.Мөнхнасан
  • Баян-Өлгий А.Гиламхан
  • Баянхонгор Г.Батжаргал
  • Булган М.Ариунболд
  • Дорноговь Т.Энхтүвшин
  • Дорнод М.Бадамсүрэн
  • Говьсүмбэр Г.Батсуурь
  • Орхон Д.Батлуг
  • Өвөрхангай Г.Ганболд
  • Өмнөговь Н.Наранбаатар
  • Сэлэнгэ Ш.Оргил
  • Увс Д.Батсайхан
  • Ховд Д.Галсандондог
  • Хөвсгөл Л.Ганболд
  • Хэнтий Н.Ганбямба
  • Төв Н.Батжаргал
Дээрх хүмүүс нь Засаг даргаар томилогдох юм бол аймгийнхаа намын хороон даргын албыг давхар хашина.
Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Говьсүмбэр, Дорноговь аймгийн засаг дарга нарыг наадмаас өмнө томилсон. Харин Удирдах зөвлөлийн хурлаар нэр дэвшсэн бусад дарга нарын нэрсийг Ерөнхий сайд батлан, томилох хуультай. Хэрэв Ерөнхий сайд томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор Засаг даргад дахин нэр дэвшүүлнэ.

Аймаг Засаг дарга

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)